Эдийн засгийн гэмт хэрэгтэнд “нэр дэвшигчид”
УИХ-д нэр дэвшихээр үхэн хатан зүтгэгсэд олон. Түүнтэй адил эдийн засгийн гэмт хэрэгтэнд нэр дэвшигчид бас олширсоор байна. Бүхэл бүтэн арми бий болжээ. Энгийнээр хэлбэл, сүүлийн 10 жилд 336 эдийн засгийн гэмт хэргийг цагдаад татвараас шилжүүлсэн. Нийтдээ 360 гаруй тэрбум төгрөгийн асуудал. Харин цагдаад очсон эдгээр хэргээс нь ч шийдэгдээгүй, замхардаг тул аж ахуйн нэгжүүд, ялангуяа том татвар төлөгчид татварын санамсаргүй зөрчил гаргасан хэмээн акт тогтоолгосноос, санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн эдийн засгийн эрүүгийн хэрэгтэн болохдоо тун дуртай болжээ.
Татварын актыг бол шүүхээс ямар нэг байдлаар барагдуулдаг. Харин цагдаад эрүүгийн хэрэг үүсгүүлээд оччихвол татвараас бултаж болдог болохыг сүүлийн 20 жилийн туршлага харуулсан учраас ийнхүү эдийн засгийн гэмт хэрэгтэнд нэр дэвшигчдийн тоо олширлоо. Мэдээж нэр дэвшигчдийг улсад учруулсан хохирлоор нь жагсаавал Ц.Мянганбаяр тэргүүлж явна.
Shudarga.MN
URL: