Хагархайгаа өөрөө нөхдөг, нөхөн сэргээгддэг шилийг зохион бүтээжээ

859bbdaf2b01f043647eddcbe8d40086Риверсайд дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хагархайгаа өөрөө нөхөж чаддаг ухаалаг гар утасны шилийг гарган авчээ. Судалгааны багийн ахлагч Чао Ван-ы ярьснаар, энэхүү шинэ шилэн материал нь янз бүрийн зураас, зурагдалт, зүсэгдэлт, гэмтэл зэрэгт туйлын тэсвэртэй аж.

“Бидний бүтээсэн энэ шил нь цахилгаан дамжуулах чадвартай, ийм учраас түүнийг ухаалаг утасны дэлгэц болгон ашиглахад туйлын тохиромжтой” гэж эрдэмтэн тайлбарлажээ.

Чао Ван-ы ярьснаар, шинэ материалыг дундуур нь тасдаж болох бөгөөд ердөө ганцхан хоногийн дотор эргээд залгагдан нөхөн сэргэдэг байна. Мөн уг материал нь уян хатан чанар сайтай, анхны хэмжээнээсээ 50 дахин урт болж сунадаг аж.

Шинэ шил ойрын гурван жилийн дотор зах зээлд гарснаар бидний өдөр тутмын амьдралыг өөрчилж чадна гэдэгт итгэж байгаагаа Чао Ван илэрхийлжээ.

Энэхүү шинэ материалыг бий болгох үндэс суурь нь шинэ төрлийн молекуляр холбоо юм. Материал гэмтсэн тохиолдолд шилийг бүрдүүлж буй молекулууд бие биендээ татагдаж, гадаргууг анхны төлөв байдалд ортол нь бүхэлд нь нөхөн сэргээдэг байна.  Уг шинэ материалыг ухаалаг утаснаас гадна робот болон бусад техникт ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих