Сирийн асуудлаар ОХУ-тай хатуухан ярих цаг болсон гэв
Одоогийн байдлаар, Вашингтон, Москва хоёрын харилцаа “хамгийн доод цэгтээ” байгаа, тийм болохоор харилцаагаа сайжруулах замаар явахаас аргагүй болоод байна гэжээ.
“Энэ утгаараа Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны Орос улсад хийсэн айлчлал нь цаг үеэ олсон чухал айлчлал байсан гэж үзэж байна” гэжээ.
Үүний сацуу Макмастер Сирийн Засгийн газрыг ОХУ дэмжиж байгааг нь буруушаажээ. “Энэ хямрал мөргөлдөөнд оролцогчдын нэг болсон ийм аймшигтай дэглэмийг Орос дэмжиж байгаа явдлыг авч хэлэлцэх хэрэгтэй” гэж Г.Макмастер хэлсэн байна. Мөн Европт өдөөн хатгах үйл ажиллагаа явуулж байна гэж Трампын туслах Москваг буруутгасан боловч чухам юуны учир ингэж үзэж байгаагаа хэлсэнгүй.
“Иймд Оростой хатуухан ярих цаг болсон гэж үзэж байна” хэмээн Макмастер хэлээд “үүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаас өөр хүн хийж чадахгүй” гэжээ.
URL: