Төрийн банкны тендерийн булхай!!!
Төрийн банкны тендер зөвхөн Өвөрхангайнханд л нээлттэй
Тендерийн булхай!!!
Төрийн банкныхан урьдчилж бэлдсэн тендер явуулах гэж бантагнуулж өгөв. Тендерт ирүүлсэн хямд саналаас 100 сая төгрөгөөр илүү үнэ бүхий тендер бэлдчихээд түүнийгээ амласан компанидаа өгөхийн тулд оролцогч компаниудыг тендерээс цагаандаа гарсан аргаар хассан ажээ.
Хамгийн гол нь энэ үйл явдал Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед Төрийн банкыг Завхныхан атгаж байсан бол МАН олонх болсон энэ үед Өвөрхангайнхан бүрэн эзэлснээ зарласан хэрэг боллоо.
Нам дагасан амьдралтай, үргэлж нутаг ус ярьж явдаг хэвлэлийн салбарын тэргүүн авилгач “Мөнхийн үсэг” ХХК Төрийн банкны энэ тендерийн эзэн болчихоод байгаа нь төрийн ажлыг ураг төрөл, жалга довны бүтэцт оруулсны илрэл болж байна.
URL: