БНАСАУ-ын 21 иргэн хил давжээ
Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан Шар тэнгис дэх тус улсын нутаг дэвсгэрийн уснаас Умард Солонгосын 21 иргэний суусан завийг илрүүлсэн тухай Инчон боомт дахь Эргийн хамгаалалтын нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгч мэдээлжээ.
Завийг өнгөрөгч долоо хоногийн эхээр илрүүлсэн байна.
Өмнөд Солонгосын албан ёсны байгууллага ямар нэг тайлбар өгөөгүй байна. Энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост Умардын 31 иргэн ирсний 27-г нь Сөүл нутаг буцааж, дөрөв нь Өмнөдөд үлджээ.
Өнгөрөгч есдүгээр сард БНАСАУ-ын дүрвэгчид Японы эрэгт завиар хүрч очсон байна. Гурван эрэгтэй, гурван эмэгтэй, гурван хүүхдийг 10 дугаар сард өөрсдийнх нь хүсэлтээр Өмнөд Солонгос руу илгээжээ.
БНСУ-ын мэдээгээр, Солонгосын хойгийн дайн дууссанаас хойш өнгөрсөн оны эцэс хүртэлх хугацаанд Өмнөд Солонгост 20 мянга гаруй хүн дүрвэж ирсэн байна. 2000 оны эхээр тэдний тоо эрс өсч, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд жилд 2,5-3 мянган хүн хил даван ирэх болжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
URL: