ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн дэлхийн улс орнуудын туршлага
1944 он буюу дайнд холбоотнууд ялах нь тодорхой болсон үед АНУ-ын Брэтгэн Вүүдэд анхлан байгуулагдсан Олон улсын валютын сан өдгөө 189 гишүүнтэй. Куба, Ватикан, Хойд Солонгос зэрэг хэдхэн тусгаар орон уг санд гишүүнчлэлгүй. Улс хоорондын төлбөрийн тэнцэл алдагдсанаар хямралд улмаар дайн үүсдэг гашуун туршлагаас үндэслэн энэ талаар дэлхийг хамарсан төвлөрсөн менежмэнт хийж байхаар энэ байгууллагыг байгуулжээ. Аливаа улс орны төлбөрийн тэнцэл хомсдоход ОУВС богино болон дунд хугацааны зээл олгодог, үүний тулд тухайн улсад дагаж мөрдөх тодорхой нөхдөл, шаардлага тавьж зөвлөмж өгдөг. Бий болгоход нь ЗХУ маш идэвхитэй оролцсон боловч 1949 онд коммунист орнуудаа дагуулан ОУВС-гаас гарч эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэдгийг сөргүүлэн байгуулжээ.
Монгол Улс 1991 онд ОУВС, Далхийн банк, Азийн хөгжлийн банкинд бараг зэрэг эдссэн. ОУВС болон дээрх хөгжлийн банкууд зээл өгөхдөө хатуу шаардлага тавьдаг. Төсвөө багасга, хүнд суртлаа нимгэл, арилжааны зээл гаднаас авч болохгүй, санхүүгийн сахилга мөрд, дэмий юманд мөнгөө битгий үр, зээлээр авч буй мөнгөө юунд зарцуулахаа хамтарч ярилцаад шийднэ гэх мэт. Өнгөрсөн оны байдлаар Олон улсын валютын сангийн 668 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж гарчээ. Одоогийн байдлаар зөрчилдөөнтэй байгаа Украин Улс Олон улсын валютын сангийн зээлийг дөрөв дэх удаагаа авахаар хэлэлцэж байгаа. Хугацааны хувьд гурван жил буюу 36 cap, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадаг. Зээлийг нэг мөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг. Украин 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаас 17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан. Энэ онд дахиад дөрвөн удаа тодорхой хэмжээний шилжүүлэг хийгдэхээр яригдаж буй. Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг заасан тодорхой хувьд хүргэ, төрийн өмчийн юмпаниуцын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байснаа яваандаа тэтгэврийн тогтолцоог шинэчил, орон сууцны ашиглалтын зардлыг нэм, зрчим хүчний үнийг чөлөөл гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна. Гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилсэн. Шинэчилсэн хувилбартаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг
оновчтой болгох гэсэн шаардлагыг гомж оруулжээ. Украин одоо тэтгэврийн тогголцоогоо шинэчилж байгаа. “Их ажилласан нь ихийг хүртэх ёстой” гэсэн шударга уриатай явагдаж буй энэ ажил цаанаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ганц зорилготой. Үнэ тарифыг оновчтой болгоно гэдэг нь нэмнэ гэсэн үг гэдгийг шинжээчид онцолж байна. ОУВС-тай хамтарсан газарт аж үйддвэрийн салбар сүйрдэг гэгддэг. ОУВС-гийн шаардлагууд нь бүхэлдээ ард түмний халаасыг сэгсэрч, төрд төвлөрүүлэхэд чиглэдэг учраас худалдан авах чадвар болон аж үйлдюрийн салбар доройтоход хүрдэг байна.
Социолизмын орнуудаас хөгжлөөрөө онцгойрч байсан Югослав ОУВС-тай хэдэн жил хамтарч ажилласны эцэст аж үйлдвэрийн салбараа юу ч үгүй дампууруулж, 600 мянган хүний амийг авч одсон иргэний дайнд хүрсэн байдаг. Энэ нь 1980-аад оны зхнээс л ОУВС-гаас зээл авч, тэдний заавраар явснаас төр иргэний хоорондын итгэлцэл суларч, салан тусгаарлах үзэл газар авсан байна. Бүгд Найрамдах Руанда Улс ОУВС-гаас 1989 онд зээл авахдаа нутгийн фермерүүдийг дэмжих үүрэг авсан байдаг. ОУВС хариуд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд АНУ болон Европын орнуудад тавигддаг стандарт тавихыг эрх баригчдаас шаардсан байна. Гэвч өрхийн хэмжээний үйлдвэрлэл дотооддоо ч зарж борлуулж чадахгүйд хүрчээ. Энэ үед нь үндэсний валютынхаа ханшийг чангал гэж зөвлөсөн нь тус улсын эдийн засгийн сүйрэлд хүргэсэн гэж хэлж болно. Хүн амын голлох хэсгийг бүрдүүлдэг хуту, тутси омгийнхны хооронд үүссэн мөргөлдөөн хэдэн жил үргэлжилж, 1.5 сая хүний амийг авсан аймшигг иргэний дайн дэщсэн. 1980-аад оны Мексикийн жишээг мөн дурдаж болно. 1984 онд газрын тосны ханш унахад эрх баригчид нь ОУВС-гаас зээл хүссэн. ОУВС хариуд нь газрын тосны компаниудыг хувьчлах, төсвөө танах болзол тавьжээ. Үр дүнд нь эдийн засаг агшиж, орлогын 57 хувийг өрөндөө төлдөг болжээ. 1990-ээд оны дундуур дахин нэг удаа зээл өгөхдөө ОУВС анхаарлаа газар тариалангийн салбарт хандуулснаар эрдэнэ шиш экспортолдог байсныг нь болиулж, импортолдог болгосон. Филиппин тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн олон орон энэ мэтчилэнгээр ОУВС-гаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тэр бүр үр дүнтэй болоогүй байдаг.
Түүнчлэн ОУВС-гийн чадварт эргэлзэх эрдэмтэд ч олон байдаг юм байна. Сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт боссон олон улсыг хамарсан томоохон хямралуудыг ОУВС нэг ч удаа урьдчилан харж байгаагүй гэх аж. 1970, 1980- аад онд ОУВС нь Америкийн худалдааны гол түншүүд болох Латин Амеркийн орнуудад их хэмжээний зээл олгож байсан бөгөөд үүний ард “хөршөө ядууруулах бодлого“ нуугдаж байсан гэж зарим эдийн засагч үздэг. Хөршөө ядууруулна гэдэг нь нэг ёсондоо өөрийн эдийн засагт бий болох ажилгүйдлийг худалдааны аргаар хөрш орондоо экспортолж байна гэсэн үг аж. ОУВС аль нэг улсын (Тухайлбал Америк) эрх анппт илт үйлчилж эхэлсэн бөгөөд ийм байдал өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэж Колумбын их сургуулийн эдийн засагч, Нобелийн шагналт Жозеп Стипшз үзэж байна. 1980 оны сүүлч, 1990 оны эхэнд ОУВС хөгжиж буй орнуудыг хөрөнгийн зах зээлээ нээлттэй байлга, тэгвэл эдийн засаг чинь тогтворжино, хөрөнгө оруулалт нэмэгдэн ажилгүйдэл багасна хэмээн ятгаж эхэлсэн байна. Гэтэл хөрөнгийн чөлөөт хөдөлгөөн нь ОУВС-гийн зөвлөсөн шиг сайн нөлөө үзүүлээгүй бөгөөд харин ч тухайн орнуудын дотоод эдийн засгийн тэнцвэрийг тогтворгүй болгон 1990-ээд оны сүүлчээр нэлээн хэдэн улс валютын хямралд өртжээ. Үүн дээр нэмээд хямралд өртсөн үед нь ОУВС-гаас төлөвлөсөн хямралыг даван туулах хөтөлбөрүүд хямралыг улам газар авахуулсан байна.
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН ОРНУУД
Серби Улсын төсвийн алдагдал болон гадаад өрийн хэмжээ нь 2014 оны сүүлчээс ихээхэн тэлж, эдийн засаг нь хүндэрсний улмаас өнгөрсөн оны нэгдүгээр сард ОУВС-д хандсан байдаг. Ингээд тус байгууллага Сербид 1.2 тэрбум ам.долларын зээл олгож, төсвийн алдагдлыг бууруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадвараа сайжруулах үндсэн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлсэн аж. Энэ оны нэгдүгээр сард Сербид ажилласан ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбер амжилттай хэрэгжиж, нааштай үр дүн гарч буй талаар тэмдэглэжээ. Тухайлбал, 2014 онд тус улсын эдийн засаг 1.4 хувиар унасан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.6 хувиар өсчээ. Мөн төсвийн алдагдал нь жилийн хугацаанд ДНБ-ий 6.3 хувиас 2.9 болж буурсан аж. Түүнчлэн экспорт нь ч 10 гаруй хувиар өсчээ. ОУВС нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл үүссэн орнуудад зээл тусламж олгохоос гадна улс орнуудын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх тал дээр анхаарч, бодлого боловсруулагч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, техник туслалцаа үзүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Үүний зэрэгцээ улс орнуудад өгдөг бодлогын зөвлөмж нь төсөв, мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, өрийн тогтвортой байдлын шинжилгээг хийж, өрийн удирдлагыг хангах, цаашлаад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зэрэгт чиглэгдэг байна. Сүүлийн жилүүдэд Исланд, Ирланд, Португаль гэх зэрэг ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн орнуудын дийлэнх нь зөвлөмжийн дагуу төсөв, мөнгөний бодлого дээрээ зөв тохиргоо хийснээр амжилтай үр дүнд хүрчээ. Харин Грекийн хувьд хоёр ч удаа ОУВС-аас авсан зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийж чадалгүй, хөтөлбөрийн хэрэгжилт ахиц муутай байсан тул үр дүнг шинжээчид ихээхэн шүүмжилдэг. ОУВС хэт хатуу шаардлага тавьсан алдаагаа олон нийгийн өмнө хүлээн зөвшөөрч, үүнээс хойш хөтөлбөрийн нөхцөл харьцангуй зөөлөрч, нийгмийн хамгааллын бодлогыг хадгалж үлдэх, тус бодлогыг дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа зорилтот бүлгүүдэд чиглүүлэх замаар төсвийн нийт зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Өнөөдөр хөгжсөн орнууд ОУВС-гаас зээл авах нь түүхэн дээд хэмжээндээ хүрэхийн зэрэгцээ хөгжиж буй орнууцаас ирэх зээлийн эрэлт эрс нэмэгдэх төлөвтэй байна. Хөгжиж буй олон орны хувьд нийтлэг ажиглагдаж буй үндэсний валютын ханшийн сулралт, гадаад өрийн дарамт зэрэг нь ОУВС-аас эх үүсвэр эрсэн орнуудын том давалгааг бий болгож болзошгүй юм. 1952 онд Бельги,Финлянд зэрэг улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн анхны орнууд болж байжээ. Үүнээс хойш Франц, Исланд, Итали, Португали, Испани, АНУ зэрэг харьцангуй өндөр хөгжсөн орнууд ч тус сангаас зээл авч байлаа. Их Британи л гэхэд 1956-1977 оны хооронд нийтдээ 11 удаагийн ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: