Энэтхэгийн 8 сартай энэ охин 20 кг жинтэй
Энэтхэгийн Пенжаб мужийн энэ бяцхан иргэн Чахат Кумар дөнгөж найман сартай атлаа 20 кг татаж байгаа нь эцэг эх, тосгоныхныхоо гайхшралыг төрүүлж байна. Уг нь охин төрөхдөө хэвийн жинтэй төрсөн ч дөрвөн сартайгаасаа л таргалж эхэлсэн гэнэ.
“Энэ бол бидний буруу биш, бурхан л ийм жин хайрласан байх. Хэзээ нэгэн цагт бусад хүүхэдп охиныг минь шоолно шүү дээ” гэж охины эцэг Сураж Кумар ярьжээ.
Охин өдөрт ерийн хүүхдээс дөрөв дахин их иддэг гэж ээж нь хэлж байна. “Охин маань байнга л иддэг. Хэрэв ямар нэг идэх юм өгөхгүй бол уйлаад байдаг юм” гэж ээж Рина нь ярьсан байна.
Тэдний гэр бүлийн эмч Васудов Шарма болохоор охиныг арьсны ямар нэгэн өвчтэй, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж байгаа гэнэ.
Харамсалтай нь Чахатын гэр бүлд ийм нарийн мэргэжлийн оношилгоо хийлгэх мөнгө байхгүй юм байна.
Эх сурвалж: www.assa.mn
URL: