Сахалт Ж.Бат-эрдэнэ “Мужик”

Зам ,тээвэр, барилга,  хот байгуулалтын  яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийг “мужик “ гэлцдэг.  Ялангуяа оюутан ахуйн найзууд нь түүнийг ийн нэрийдэж , хүндэлж явцгаадаг юм билээ.

Эрхүүд оюутан байхдаа түүнийг нэлээн овсгоотой хөдөлгөөнтэй оюутан байсан гэлцдэг.  Тийм дээ ч  сурахын хажуугаар наймаа хийдэг, энэ хэрээрээ хөлжиж  хамгийн баян оюутан байсан  ажээ.   Өөрийгөө зөвхөн болгоод явсангүй, олсон мөнгөө тэдэнтэйгээ  хуваалцаж, “  ёстой л тэвдэж явахад   нь тэвнээр тусалж “, оюутан цагийн “гэдэс хонхолзсон өдрүүдийг”  түүний хүчээр хамтдаа туулж  явсан болохоор тэр үеийнх нь найзууд түүнд хир халдаадаггүй.  Сахалт Баагийгийн энэ  тус энэ зэрэгхэнээр   дуусдаггүй байсан ч гэх.  “Манай Баагий мужик”  гэцгээгээд л  дурсамж хөврүүлнэ.

Одоо  “ сахалт” Баагий нь  төрийн хар хүн төдийгүй   монгол төрийн жинхэнэ капиталуудын нэг  болжээ.  Хэдийгээр төрийн хүн болсон ч нөгөө л оюутан цагийн “ мужик” зан нь хэвээр л байгаа гэж  он цагийг хамтдаа туулж яваа нөхөд нь ч, хамт олон ч үнэлсээр л явна.

Хүний мөс тааруу болсон энэ үед жинхэнэ эр хүн байна гэдэг ховор чанар шүү.

Б.Сийлэн


URL:

Сэтгэгдэл бичих