МҮСХНХ, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллана

1492141583_12Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо хүүхдийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллахаар болов.

“Бяцхан мисс” ОУХБ нь 15 дах жилдээ хүүхдийн боловсрол, соён гэгээрүүлэх, авъяас билгийг нь хөгжүүлэх чиглэлээр ажиллаж иржээ. Тус байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг: Бид жил бүр эх орондоо “Бяцхан мисс” тэмцээнийг зохион байгуулдаг энэ нь хүүхдийн цогц хөгжлийн төлөөх хийж буй олон талт ажлын маань нэг хэсэг юм. Цаашид илүү өргөн хүрээнд хүүхэд багачууддаа тустай ажлыг хийнэ гэв.

Манай улсын мисс хүүхдүүд “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд оролцдог болоод хоёр дахь жилтэйгээ золгожээ.

2017 оны Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн “ТЭРГҮҮН МИСС” Ж.Сувд

2015 оны Дэлхийн миссийн тэмцээний “Үндэсний ялагч”, “БЯЦХАН МИСС-2015” Улсын уралдаант тэмцээний “Тэргүүн Мисс” Ц.Мичидмаа

нар оролцохоор болжээ.

Энэ жилийн дэлхийн мисс тэмцээн Гүрж улсын Батуми хотноо “BEST PRINCESS OF THE WORLD-2017” нэртэйгээр зохион байгуулагдах бөгөөд  тус тэмцээний явцын мэдээллийг МҮСХНХолбоо гишүүн сайтуудаараа дамжуулан хүргэнэ.

Хамтын ажиллагааны хэлэлцээрт “Бяцхан мисс” ОУХБ-ын Тэргүүн Э.Оюунтунгалаг, МҮСХНХ-ны Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцов.


URL:

Tags:

Нэр: анир Огноо: 15 April 2017

сайхан мэдээ бна мисс монго аялалжуулчлалын холбообас олон улс дэлхийн чанартай тэмцээнд охид хөвгүүдийг амжилттай оролцуулдаг энэ удаад ч гэсэн дэмжиж бгаа гэж сонссон би энэ холбооны дэмжлэгээр сөүл явсан бас жэнти ахлах сургуульд суоалцаж бгаа эдгээр хүмүүс нэгдэж ажиллавал үр дүнтэйгэж бодож бна охидуудад амжилт рхүсэе мисс гэхэд жаахан тиймхэн юмуудаа

Нэр: Намуунанир Огноо: 17 April 2017

Гантогоо эгч болон 2 оролцогч охинд амжилт хүсэе

Сэтгэгдэл бичих