“Урбанек” Б.Лхагважавын ээлжит ПОП алхам өндөрлөв үү?
Татвар нэмэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байсан МҮХАҮТ-ийн тэргүүн Б.Лхагважав зөөлөрчээ. Спикертэй уулзаж гарч ирээд хулхи нь буусан “Урбанек” гэх тодотголтой Б.Лхагважав “Зөвшилцлийн эхний алхмыг бид хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна” хэмээн зөөлөн дуугарах болов. Үнэндээ бол түүнийг татвар нэмэхийн эсрэг орилоод эхлэхэд нь л “энэ ч дээ, удахгүй чимээгүй болно доо” гэж харагсад нийгэмд цөөнгүй байсан байх. Учир нь тэр бол яаж ч мэдэх нөхөр. Ямартаа л иргэний хөдөлгөөний дуу чангатай төлөөлөл болох Г.Арслан гэж нэг нөхөр “Лхагважав ч үнэхээр лут юмаа… Урд нь нэгэн жагсаалын үеэр МАН-ын байранд нэгэн үл таних залуу бидэнтэй хамт “орж” намын батлахаа олон ТВ-ийн өмнө урж цээжээ дэлдээд бидний итгэлийг олоод бидэнтэйгээ хамт гудманд тэмцэж байснаа удалгүй намдаа буцан орж Сү.Батболдын зөвлөх болоод ……одоо том дарга…..
Анхны ярьж хэлж зорьж байсан бүхнээсээ хөндийрөөд хаяад энэ 2 намд орсон бүгд сүүлийн хэдэн жилд ажилтай цалинтай УИХ-ын гишүүн болоод явж байдаг……Тэднийг дагасан иргэний хөдөлгөөний зарим маань ч бас л ялгаагүй цалин мөнгөтэй “сайхан” л амьдарч бна…
Тэдний хэлсэн ярьсан зүйлийг нь харахаар лут шударга боловч тэр хэлээд шүүмжлээд байгаа намынхаа үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрөөд гишүүн нь болоод батлахыг нь авсан байдаг. Намынхаа батлахтай ч гэсэн хааяа нэг олон нийтэд аягүй шударга царайлаад ингээд дуугарахаар намд нь хэрэгтэй юм бна шд,….манай нам дотоод ардчилалтай, гишүүн бүр үг хэлэх эрх чөлөөтэй, даргаа ч намаа ч шүүмшилж болно гээд…За мэдээж ярих ч яахав, хийхдээ л яг үүнийхээ эсрэгээр хийж байгаа болохоор эд нар нам дотроо бас үнэлэгддэг бололтой…
Тэс өөр үзэл бодолтой намуудад элсэж, заримдаа бүр фронтын 2 талд байгаа атлаа тэд маань хоорондоо их сайхан харьцаатай, гэр орноороо ороод л, хамт энд тэнд ууж идэж амарч гадаад дотоод яваад л зураг хөргөө элдвээр авхуулаад л….харин эргүү тэнэг, гөжүүд, анх ярьснаараа12 жил хэвээр байгаа би гэдэг хүн тэднийг дотроо бүү хэл гаднаа урвагч гэж бодоод л хажуугаар нь өнгөрөхдөө гар барих нь бүү хэл муухай хараад л үр дүн нь лаазаа өшиглөсөөр модоо барих нээ….
Би ч 60 хүрэхээсээ арай л өмнө ухаан сууж байна уу даа….Монголын сүүлийн 26 жилийн улс төрийн амьдрал бол эрх мэдэл, түүгээрээ дамжуулан ард түмний хөрөнгийг хувдаа завшиж хулгай хийх гэсэн бүлэглэлийн тоглоом юм бна гэдгийг одоо л нэг ойлгов бололтой би. Аль намд нь орж бөгс долоож, дүр эсгэх вэ?…. Барах болов уу?…..Алив хөө ганц олигтой тамхи дарс авчихаар задгай мөнгө байна уу….Минийх дэндүү бүхэлдээд байна” хэмээн хэлсэн удаатай.
Товчхондоо бол Б.Лхагважавын тухай тод хэлээд авсан юмдаг. Гээд яахав. Б.Лхагважав гэж нөхөр попроод л давхиж явна. Ингэхэд баахан Монголчуудыг хулхидсан “Жи Тайм” сүлжээнд Платиниум гэх зэрэглэл олгож бүртгэсэн асуудлаараа, МҮХАҮТ-ийн даргын хувьд Б.Лхагважав гуай дуугармаар юм. Таг чиг шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: