МАН-ынхан энэ удаад Б.Бат-Эрдэнийг өмгөөлөхгүй

527-1492056025PhotoFunia-14920559392017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас цэргийн хоёр албан хаагч амиа алдсан билээ. Үүнтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллага  нарийвчлан шалгаж буй бөгөөд нэн хачирхалтай нь Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн, дархан аварга бөх Б.Бат-Эрдэнэ  огт тайлбар хийлгүй өнөөдрийг хүрч, ядаж амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл ч илэрхийлээгүй  байгаа нь уг салбарынхны дургүйцлийг маш ихээр хүргэж байгаа аж.

Гэхдээ  жудаг ярих дуртай эрхэм сайд Б.Бат-Эрдэнэ энэ удаад хариуцлагаас тийм ч амархан зугтаж чадахгүй нь бололтой. Учир нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр чуулганы өнөөдрийн /2017.04.12/ нэгдсэн хуралдааны эхэнд У Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэх үеэрээ: “Зэвсэгт хүчний Жанжин штабын баталсан төлөвлөгөөний дагуу болж байсан хээрийн сургуулийн үеэр, тайван цагт ийм явдал болж, эрдэнэт хүний амь нас эрсдсэнийг хариуцлагагүй үйлдэл гэж ойлгохоос өөр аргагүй. Энэ нь эл салбарт сахилга, хариуцлага суларсныг харуулж байна. Иймд осол гарсан шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоон, буруутай хүмүүст хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга, хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад УИХ-аас мөн даалгаж байна ” хэмээсэн юм.  Өөрөөр  хэлбэл ослын хариуцлагыг зөвхөн хэсэг хүмүүст үүрүүлээд өнгөрөх бус салбарын хэмжээний асуудал гэж УИХ-ын дарга үзэж буй бололтой. Ослын нарийвчилсан дүгнэлт гарсны дараа Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу МАН цаашид түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх асуудал яригдаж мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна. Ямартай ч МАН-ынхан энэ удаад Б.Бат-Эрдэнийг өмгөөлөхгүй нь тодорхой болжээ.
П.Энхмандах
sonin.mn

URL:

Нэр: Зочин Огноо: 14 April 2017

Өмөөрөх арга алга даа.Ер хүн хаана байвал зохих тэндээ л оршиж байх нь чухалдаа..Аврагдсан юу дутлаа гэж дээшээ зүтгэх вэ

Нэр: Anonymous Огноо: 14 April 2017

жудаг ярих дуртай эрхэм сайд Б.Бат-Эрдэнэ өөрөө хүсэлтээрээ огцорвол нэр хүндэд нь хэрэгтэй бизээ

Нэр: Зочин Огноо: 14 April 2017

Аварга дуугай байгаад байгаа нь хүсэлтээрээ огцрох гэж байгаа байхаа

Нэр: Хөх чоно Огноо: 15 April 2017

Аварга МАН намын аранга болхоор хулгайч нар улыг нь шагайж л байгаа. Огцорсон ч аварга ард түмний хүү хэвээрээ л байх болно.

Нэр: Зочин Огноо: 15 April 2017

Хоёр сайхан залуу амь насаа алдаж олон сайхан залуус бэртэж гэмтчихээд байхад ядахдаа эмгэнэл илэрхийлчихч ухаан хүн чанар байхгүй байгаа БАТ-ЭРДЭНЭ юуных нь ерөнхийлөгч болох нэг яамыг ч аваад явахад боловсрол мэдлэг ухаан дутана даа. Ядахдаа эмгэнэл илэрхийлчих л ухаан алга даа.

Нэр: Зочин Огноо: 17 April 2017

Баагийнаа аварга бул хар чулуу болж байхаар нэр цэвэр яваад өгвөл таарна.Салбарын сайдад л хамаарах асуудал шүү дээ.

Нэр: аагий Огноо: 19 April 2017

огцруулж оронд нь ж.энхбаярыг БХЯ-ны сайдаар томилох хэрэгтэй

Сэтгэгдэл бичих