“Хурд”-ын Б.Чойжилсүрэнгийн албатууд хулхи СӨХ байгуулжээ

“Хурд” группын барьж буй “Нарны хороолол”-ын баригдаж дууссан орон сууцанд орсон иргэд сүүлийн үед тун ч их бухимдаж байна. Өнөөдрийг хүртэл тэд өөрийн гэсэн жинхэнэ СӨХ-гүй явж ирсэн нь цаанаа нарийн учиртай аж. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн энэхүү хорооллын талаархи гомдол өдгөө ШӨХТГ-т тасралтгүй ирэх болжээ. Гомдлын учир нь гол төлөв орон сууцны талбайн хэмжээ дутуугаас үүдэж 1-3 өрөө байр авсан хүмүүс наад зах нь 2-4 метр талбайн мөнгө илүү төлж, орон байраа худалдаж авсан тул зөрүү төлбөрийг тус компаниас гаргуулж өгөхөд оршиж байгаа аж.


Гэвч анхандаа гомдол гаргасан ганц нэг хүний зөрүү төлбөрийг сэмхэн төлж байсан “Нарны хороолол”-ын менежер Балжинням эцэс сүүлдээ утсаа авахаа больж, зугтаах болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Юутай ч сүүлийн үеийн мэдээгээр иргэдийн хохирлыг барагдуулах асуудал таг гацсан байдалтай байна. Гэтэл СӨХ байгуулах асуудал дээр Б.Чойжилсүрэнгийн компани санаачлагыг гартаа авч, иргэдийн дэмжлэгийг аваагүй байж хуурамч гарын үсэг зуран хулхи СӨХ байгуулжээ. Чингээд зогсохгүй СӨХ-ны жилийн хураамж нь багаар бодоход нэг тэрбум төгрөг орчим болох тооцоо гарсан нь ийнхүү тэднийг улайрахад хүргэсэн байж мэдэх юм.


Энэ асуудлаар тус хорооллын тавдугаар байрны оршин суугчид нэлээд чармайлт гарган хөөцөлдсөний эцэст гадна талбайдаа гэр барьж, хүмүүсийн санал хүсэлтийг авч эхэлжээ. Гэтэл өдрийн цагаар тэдний гэрийг “Портер” машинд ачин хулгайлж авч явсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан байна. Энэ асуудлыг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ч машиных нь дугаар тодорхой энэхүү хулгайн хэрэг илэрсэн эсэх нь тодорхой бус байгаа юм.


Ийнхүү хуурамч СӨХ байгуулсан асуудлыг ШӨХТГ-т гомдол гаргуулан шалгуулахаар өгснийг хүлээн авч, О.Магнайгийн цэргүүд ажилдаа оржээ.



Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 14 April 2017

Энэ нөхөр бас л нэг ханж цаддаггүй хүндээ.МАН д ийм сайн эрүүд олондоо олон

Нэр: Зочин Огноо: 20 April 2017

Энэ СӨХ гэдэг юу нь ч мэдэгдэхгүй газрыг устгавал таарна. СӨХ юу ч хийдэггүй тэгсэн мөртлөө
удирдах зөвлөл хүртэл байгуулаад тэд нартаа хүртэл цалин өгөөд байж байдаг. Оршин суугчид ямар юу ч хийдэггүй газрыг цалинжуулах үүрэг хүлээсэн бишдээ. Ялангуяа энэ хотын төвийн СӨХ -үүдийн ажил болон санхүүг шалгах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих