Яагаад хүүхдүүдээ хулхидаж, тэдний нэрээр мөнгө завшсаар байдаг юм бэ?

7709Хүүхэд бол бидний ирээдүй. Энэ бол үнэн үг

Эргээд саная. Бид хүүхдийнхээ ирээдүйн төлөө юу хийдэг вэ?!  Юу хийчих вэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр хэдэн жилийн өмнө “ Цондоолой Цүндээлэй” комикс номоор хүүхдүүддээ зориулж анимешн хүүхэлдэйн кино хийнэ гэж зуу зуун саяар нь төрөөс мөнгө гуйвуулсан билээ. (Уралдаан нэрийн дор байсан ба, шалгаруулалт хойшлуулсан шалтгаан нь цар тахал байв. 2009 он)

Төсөв, мөнгө нь шийдэгдсэн ч харамсалтай нь анимешн кино маань гарсангүй.  Уг ажлыг гүйцэтгэх ётой байсан  “Ирмүүн” хэмээх агентлаг ч өдгөө үйл ажиллагаагаа зогсоожээ.

Түүний дараа Н.Алтанхуяг  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа “Бумбардай” гэх тодотголтой хүүхдийн зурагт номыг дэмжин 108 цуврал болгон хэвлүүлнэ хэмээн мөн л өчнөөн зуун сая төгрөгийг Ерөнхий сайдын багцаас гаргасан гэх.  Ажлын тухайд бас л  таг чиг. Өдгөө 5, 6 цуврал нь л номын дэлгүүрээр зарагдсаар. Тоо нь ахисангүй.

Мөн бас  “Чингис” бондын мөнгөөр ивээн тэтгэсэн  гэх ном яагаад үнэгүй биш мөнгөөр зарагдаад байгаа нь тун ойлгомжгүй.  Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн н.Алтанхуяг, “Араг савар, аргал түлээнээс эхлээд манай нүүдэлчин түмнээс салгаж боломгүй, хойч үе минь мартаж болохгүй олон соёл, ухааныг эндээс таньж мэднэ гэдэгт итгэлтэй байна”  хэмээн хулхидаж одсон билээ. Энд харамсмаар нэг зүйл л бий. Яагаад хүүхдүүдээ хулхидаж, тэдний нэрээр мөнгө завшсаар байдаг юм бэ? Бүр төрийн оролцоотойгоор!!!

Өнгөрсөн 7 хоногт  “Content summit Mongolia 2017 “ хэмээх үйл ажиллагаа “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болж өнгөрлөө. Уран сайхан үгээр лекцүүд хөвөрсөөр. Хүүхдийн уран бүтээл хийх хов хоосон орой зай байна шүү, хамтарч ажиллацгаая гээд л.

Нөгөө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр сайд маань нээлт хийж үг хэлээд л. Нөгөө “Бумбардай” маань харин ч бүр гадаадын нэгэн компанитай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зураад л (Нэг сумаар хоёр туулай хөөдгийн үлгэр).“Ирмүүн”-ий хэд маань Монгол контент гэх газар цуглачихсан. Контентийн бизнес яриад л. Юу гэх гээд байна гэхээр нөгөө хэд (өмнө нь хүүхдэд гэх нэрээр мөнгө хулхидсан нөхдүүд) маань бүр хамтарч, нийлээд авчээ.  Энэ үйл ажиллагаан дээр харин хүүхдийнхээ тухай ганц ч үг дуугарах хүн байсангүй. Хүүхдээ судласан ганц судалгааны материал дэлгэгдсэнгүй.  Хүүхдийн онцлог, түүний хэрэгцээний тухай ярьсангүй. Ерөнхийдөө хүүхдээ ярьсангүй.

Би итгэхгүй байна. Хүүхдээ ойлгоогүй. Хүүхдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хандаагүй байж контентийн бизнесээр дэлхийд танигдана гэдэгт. Сууриа тавиагүй байж дээврээ хийж байгаа мэт.

Итгэхгүй байгаа шалтгаан маань яагаад бүх контент бүтээгчид оролцсонгүй вэ .Яагаад тэдэнд хэлсэнгүй вэ? Яагаад заавал дээрх хэд гэж ?

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих