Королёвыг шорон хоёр удаа аварчээ

437434658eed3c4de0a481Орос улс Сансар судлалын өдрийг өчигдөр тэмдэглэсэн билээ.56 жилийн тэртээ Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болсон юм.

Иргэний нисэхийн гавяъат нисэгч, Сергей Павлович Королевын хувийн нисэгч Юрий Николаевич Белкин ерөнхий зохион бүтээгчийн тухай дуртгалаа хуваалцжээ.

- Гагарин, Терешкова, Леонов нарын домогт нислэгийн үед зөвлөлтийн хүмүүс Королев гэж хэн гэдгийг мэддэг байсан уу?

- Мэдээж, үгүй.Сансрынээлжит нислэгийн тухай радио, телевизээр зарлахад, сансрын нисэгчдийн нэрийгхэлж,харин Королевыг “ерөнхий зохион бүтээгч” гэсэн нууцлаг томъёоллын цаана нуудаг байсан юм. Үүнийг би буруу гэж үздэг, энэ бүх амжилтын цаана хэн байгааг бидний шууд өрсөлдөгч АНУ ч маш сайн мэддэг байсан.

- Королев ширүүн дориун хүн байсан уу?

- Ажил төрөлтэй холбоотой үед маш ширүүн хүн байсан. Хэн нэгэнд хандсан нэг ч бүдүүлэг үг түүний амнаас гарч байхыг би ганц ч удаа сонсожбайгаагүй, Королевыг хэн нэгэнд хашигарч байсан тохиолдлыг санахгүй байна.Доод хүмүүстэйгээ “та” гэж л харьцдаг байсан.

- Сергей Павлович ардын дайсан гэсэн нэр хаягийг долоон жилийн турш зүүж авсан.Тэр амьдралынхаа энэ үеийн тухай танд ярьж байсан уу?

- Ярихаар барах уу, бүр үзүүлж байсан гээч. Сергей Павлович, түүний гэргий бид хэд Эрхүү хотод очсон юм. Королев өөрийн хоригдож байсан газрын нэг – Эрхүүгийн Александрын төв шоронг харуулах гэсэн хэрэг. Бид энэ шоронгийн дээгүүр хэд хэдэн удаа эргэж байж билээ.

Дашрамд дурдахад, энэ нь түүний хувьд цаанаа учиртай шорон байсан хэрэг. Түүнийг бусад олон хоригдлын хамт Эрхүүгээс усан замаар Магадан руу алтны уурхайд явуулах ёстой байж, гэтэл Королев хүндээр өвчилсөн учир байранд нь түр үлдээжээ. Дараа нь юу болсон гээч.Хоригдлуудын суусан хөлөг онгоц замдааживжээ. Нэг ч хүн амьд гараагүй байна.

- Гэхдээ Магаданы алтны уурхайд яалт ч үгүй очсон байхаа…

- Түүний ярьснаар, энэ нь аймшигтай газар байсан гэдэг. Гэмт хэрэгтнүүд сэхээтэн хүмүүстдургүй, тэднийг доромжилж, зодож нүддэгбайж. Тэнд Королевын нурууны дээд хэсгийг сүрхий гэмтээсэн аж. Энэ нь сүүлд тэр ярилцаж байгаа хүнийхээзүг толгойгоо эргүүлж чаддаггүй, харин бүх биеэрээ эргэж хардаг байсантай холбоотой юм.

Королёвын энэ зураг түүнийг нас барсны дараа л хэвлэлд гарчээ

Түүнийг цэргийн нууц зохион бүтээх товчоо гэгчид шилжүүлсэн 1942 онд аврал ирсэн гэдэг. Королев урьд нь зөвлөлтийн анхны пуужин бүтээх ажил хийж байсан нь тус болжээ.

Ийм нэгэн товчоо Москвад Белорусын галт тэрэгний буудлаас холгүй, Ленинградын өргөн чөлөөний эхэнд байжээ.Тэнд түүнтэй хамт олон гарамгай эрдэмтэн, зохион бүтээгч, жилээлвэл Туполев ажиллаж байсан байна.Энэ нь нөгөө л шорон бөгөөд гэхдээ хоол унд дажгүй, дулаахан, ажиллах нөхцөл дажгүйбайсан гэдэг.Королев 1937 оноос 1944 онд хоригдож байсан юм.

- Харин таныг Сергей Павлович сансрын нисэгчдийн отрядад уриагүй юу?

- Дуудах нь дуудсан, гэхдээ энэ тухай яриа хөөрөө болоогүй.Тэр жилүүдэд цэргийнхэн нь л сансарт нисдэг байлаа шүү дээ.Гэтэл иргэний нисэхийнхэн юугаараа дутуу гэж?Би спортоор эрчимтэй хичээллэж, гүйж харайж, усан сан руу байнга явж, ер нь лбэлтгэл хийж байсан. Харин 1966 онд Сергей Павловичийг өнгөрсний дараа бэлтгэл сургуулилт хийхээ больсон доо.

- Королевтай хамт татуулсан гэрэл зургууд танд үлдээгүй юу?

- Түүнтэй хамт зургаа авахуулахыг хатуу хориглодпог байсан. Дараа нь онцгой хэлтсийнхэнд тайлбар хийх гэж яршиг.

- Та Гагаринтай уулзаж байсан уу?

- Юрий Гагарины гарын үсэг надад үлдсэндби бахархаж явдаг. Тэр Байконур руу явахдааминий байнгын зорчигч байж билээ.Нисэхийн тухай зөндөө ярилцдаг байсан. Сансарт ниссэнийхээ дараа тэр нисэх онгоцны жолооны ард суух хэрэггүй байсан юм гэж би боддог. Гэтэл түүнд нисмээр санагдаад байсан хэрэг.Ёстой аугаа хүн, нэг номерын сансрын нисэгч!Нисэгчийн тухайд гэвэл…

Тэр ердөө 500 цаг, үүнээс ч бага хугацаагаар ниссэн байдаг. Анхны сансрын нисэгчмаань тийм эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй байсан юм. Харин тэр сансрын хөлөг хөөргөх бүрийд бидэнтэй хамт нисч, сансрын нисэгчдийн отрядыг удирдаж байсан юм. Нисэхэд буцаж очих хэрэггүй л байсан юм.

- Анхны отрядын сансрын нисэгчид баян хүмүүс байсан байх аа?

- Сансрын нисэгчдэд их бишээ, тун шалихгүй мөнгө өгдөг байсан. Тойрог замаасбуцаж ирснийх ньдараа машин болон сууц өгдөг байсан нь үнэн.Сансарт нисээд “Волга” авах гэж юу байдаг юм?Харин байрыг хаана өгдөг байсан гээч?Чкаловскт. Тансаг гэмээр зүйл огт байхгүй, зөвлөлтийн жирийн л сууц.Харин сүүлд нь Москвад төв телевизийн хавьд Останкины цөөрөм, Юсупорвын ордны хажууд тэдэнд зориулан коттеж маягийн байшин барьж өгсөн. Гэвч тэд нэр алдар нь дуурсаж, нийт ард түмний хайр хүндэтгэл хүлээж байсан юм.

- Орост тийм зиндааны ерөнхий зохион бүтээгчид гарч ирэх болов уу, та юу гэж бодож байна?

-Зохион бүтээх товчоонууд ажиллаж, авъяаслаг залуус ирж байна аа… Гэхдээ урьд нь асар их урам зоригтой, асар их хүсэл мөрөөдөлтэй ажилладаг байсан. Сансарт зориулсан мөнгийг зориулалтын бусаар зарцуулах мэтийн тийм үзэгдэл байгаагүй. Товчхон хэлэхэд,хөрөнгө мөнгийг идэж ууж байгаагүй юм.

С.Инда

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих