НИТХ-ын төлөөлөгчид хэдэн саяын үнэтэй монетан тэмдгээр гангарсан гэнэ үү
Улс орон эдийн засгийн хямралд ороод байна, бүсээ чангалахгүй л болохгүй байна гэсэн шалтгаанаар эрх баригчид хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, тэтгэврийн зээл гээд иргэдэд очдог байсан хэд гурван төгрөгийг бүгдийг танаж байгаа.
Гэвч дарга нар өөрсдийнхөө бүсийг чангалах талдаа тун ч хойрго хандаж байгаа гэнэ. Харин ч бүр тансаглал нь хэрээс хэтрэх болоод байгаа. Түүний нэг жишээ нь дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид юм.
Саяхан Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид үнэтэй арьсан цүнхээр жигдэрч гангарсан бол өөр нэг дүүргийн төлөөлөгчид зөөврийн компьютераар ижилсэн чамирхсан.
Тэгвэл энэ удаад нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид /НИХТ/ “үнэхээр тасархай” монетан энгэрийн тэмдэгтэй болсон гэнэ шүү.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар нэлээд үнэтэй энэ тэмдгийг захиалгаар хийлгэж, гангарцгаасан юм байх аа. Төрийн сайд, дарга нарын энэ мэт тансаглалаас харвал манай улс хямраагүй бололтой дог. Гэтэл Сангийн сайдаасаа эхлээд л улс хямарлаа, улсынхаа эдийн засгийг сэхээнээс гаргалаа гэж шоудаад л. Ам, ажил хоёр нь ингэж алд дэлэм зөрөөд байхаар хэнд нь итгэх вэ, улстөрчид өө.
Ж.Өөдлөн
mminfo.mn
URL: