Монгол төрийн сайд уу, ОУВС-ийн төлөөлөгч үү

589651358ec2bfa7dc1201УИХ-ын хаврын чуулган сайхан болж байна уу. Нэртэй хэдэн таслагч гишүүдээ эс тооцвол суудал дүүрэн шахуу, нэг бодлын их мөнгө төсөвлөх гээд нөгөө бодлын мөнгөгүй хэмээн гачлан тоочоод үзэх юм ихтэй байна.

Хүмүүсийн инээд, дургүйцэл хоёрыг хүргэсэн ганц нэг хүн ч байх шиг. Тэр дунд Сангийн сайд Чойжоогоос олон ч хүн юм асуулаа. Мань хүн ч ганц л хариулттай. Яагаад төсөв алдагдалтай байна гэхээр Олон улсын валютын сангийн зөвлөснөөр л гэх. Яагаад татвар нэмчихэв ээ гэхээр Олон улсын валютын сан шахаад л гэх. Тэтгэвэрийн насыг яагаад нэмчихэв гэхээр олон улсын л гэх.

Бүр зарим нь ярьж байна. Танай манай улс Олон улсын валютын сангийнх бил үү, Олон улсын валютын сан манай улсынх бил үү хэмээн эргэлзэх болсонмэдээ хүртэл байна гэцгээнэ.

Төсвийн өсөлт долоон хувь хүрэх боломжтой байхад яагаад хоёр хувь гээд байна гэхээр юмыг яаж мэдэх вэ багаар тооц гэж Олон улсын валютын сан зөвлөсөн л гэх. Цаадуул нь ч лам юу яаж мэднэ гээд юмтайгаа төрсөн гэдэг үгийг хүртэл мэддэг болчихсон байна гэнэ шүү. Төсвөө яг л энэ зарчимаар батал гээд байгаа гээд гүрийх.

Сүүлдээ Монгол улсын төсвийн тодотгол бус Олон улсын валютын сангийн зөвлөгөөг хэрэгжүүлэх төсвийн тодотголыг энэ удаагийн чуулганаар хэлэлцээд ч байгаа юм шиг. Төртэй ч юм шиг төргүй ч юм шиг чуулган үргэлжилж байна.

Уг нь ингэж хөөрхий муу Чойжоог баалж, баллуурдаж, бачууруулж суухаар түүний оронд Олон улсын валютын сангийн төлөөлөгч сууж байсан бол нарийн ширийн бүх зүйлийг тоочоод, бүх төлөвлөгөөгөө а, б-гүй тайлбарлаж байх дүр харагдаж байна лээ. Томоохон төслүүдээ яагаад гацаах гээд байна гэхээр Олон улсын валютын сангийн үзэж байгаагаар л гэх. Бинзений үнэ яагаад нэмчихэв ээ гэхээр Олон улсын валютын сангийн тооцсоноор л гэх.

Нэг л их ОУВС. Тэнд бидний үзэж байгаагаар бидний бодсоноор, бидний төлөвснөөр гэсэн үг ганц ч сонсогдсонгүй. Яг л морь унасан толгойгүй хүн гэдэг шиг Олон улсын валютын сангийн “толгой”-той Сангийн сайдаас асуусан асуулт бүхний хариулт ганцхан. Тэр нь ОУВС гэх эзэн биегүй хариулт. Ийм улсад сангийн сайд ч байгаад хэрэг байна уу даа. Тэртээ тэргүй ОУВС мэдэхээс хойш.

Т. Цахилгаан

bataar.mn


URL:

Нэр: мангар Огноо: 13 April 2017

МАН-ын угаадасыг шууд буудаж ал ёстой мангартуулж байна доо

Сэтгэгдэл бичих