КАЗАХУУДЫН ДАРАМТААС БОЛЖ ХОВДЫН ИРГЭД НУТГАА ОРХИН НҮҮСЭЭР БАЙНА

???????????????????????????????Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэд Баян-Өлгий аймгийн иргэдээс гаргаж байгаа газар нутгийн шинжтэй маргааныг зохицуулж өгөх хүсэлтийг аймгаасаа сонгогдсон УИХ-д илгээдэг болоод удлаа. Саяхан Эрдэнэбүрэн сумын Иргэдийн хурал хуралдаж сумынхаа хилийн цэсийн дагуу газар нутгаа албан ёсоор эзэмших хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан нарт хүргүүлсэн байна.

Тус сумтай хил залгаа оршдог Баян-Өлгий аймгийн Толбо сумын казах иргэд сүүлийн жилүүдэд Эрдэнэбүрэн сумын нутаг руу зориуд түрэн орж ирж нутаглаж, малын бэлчээрийг эзэмших болсон аж. Түүнчлэн казах иргэд Эрдэнэбүрэн сумын газар нутгийг өөрсдийн газар нутаг хэмээн маргаан үүсгэн, хуулийн байгууллагаар дамжуулан дарамталсан зэрэг зүй бус үйлдэл гарах болжээ.

Тухайлбал, Эрдэнэбүрэн сумын нутаг болох Хонгио, Хашаат гэдэг газруудад Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын захирамжаар газар олгосон явдал гарчээ. Энэ талаар Эрдэнэбүрэн сумынхан Толбо сумын удирдлагуудад мэдэгдээд тэднээс “Та нар манай нутаг руу орж ирсэн учраас хуулийн байгууллагаар шалгуулна” гэсэн хариу авсан бол Толбо сумын удирдлагууд саяхан Цагдаагийн хэсгийн байцаагч н.Сагат гэгчийг явуулж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, газрын даамал нараас тайлбар авахуулсан байна. Баруун хязгаарт газар нутгийн маргаан эрчээ авч буйг энэ мэт жишээ харуулах болов.

Ховд, Баян-Өлгий аймгийн сум хооронд үүссэн газар нутгийн маргаан даамжирч казахууд Ховд аймгийн харьяат монгол иргэдийг зодох, цагдаа дагуулан очиж дарамтлах зэрэг зүй бус үйлдэл гаргадаг болсон талаар нутгийн иргэд гомдол мэдүүлдэг болоод удаж байгаа юм.

Газар нутгийн шинжтэй энэ мэт дарамтаас болж Эрдэнэбүрэн сумын уугуул монгол үндэстэн иргэд нийслэл, орон нутгийг чиглэн шилжилт хөдөлгөөн хийх болсон байна. Ийм нүүдлийн үеэр казахууд монгол малчдын өвөлжөө, хаваржааг хямд үнээр худалдан авдаг болжээ. Ийм арга замаар казахууд Ховд аймгийн нутаг руу орж ирэх, улмаар тус аймгийн газар нутгийг Баян-Өлгийн Толбо сумын нутаг хэмээн газар нутгийн маргаан үүсгэж байгааг холбогдох албаныхан анхааралдаа авч, шийдвэрлэхгүй бол энэ нь эцэстээ үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлд хүрч болзошгүй байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

Д.Халиун

 http://www.zugeer.mn/?p=12617


URL:

Нэр: зочин Огноо: 20 August 2017

хасгуудад дээрэлхүүлж байвал хохь чинь.даварсан хасгийг дараад өгөхгүй юу.

Нэр: иргэн Огноо: 6 January 2018

хасгуудыг буудаад алчих, хууль үйлчлэхгүй

Сэтгэгдэл бичих