Замын-Үүдийн боомтоор их хэмжээний эртний өв гаргах гэж байгаад саатуулагджээ
Энэ сарын наймны өдөр Замын-Үүдийн боомтоор их хэмжэний эртний эдлэл болох судар, бурхан зэрэг бусад үнэт зүйлсийг хил давуулах гэж байхад нь Замын-Үүдийн боомтын Хилийн Мэргэжлийн Хяналтын Алба, Тагнуулын албаны ажилчин Х.Бадамсүрэн нар илрүүлэн саатуулжээ.
Тодруулбал, Замын-Үүдийн боомтын Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны хяналт шалгалтаар Олон улсын суудлын Улаанбаатар- Эрээн чиглэлийн 34-р галт тэрэгний 516-р воганд зорчиж явсан Д.Г нь гар цүнх, ариун цэврийн сав, савангийн сав зэрэгтээ эртний өв болох 20 гаруй нэр төрлийн эд зүйлсийг нуун дарагдуулан хил гаргах гэж байхад нь илрүүлжээ.
Саатуулагдсан эд өлгий зүйлд 12 жилийн сийлбэртэй дардас 12 ширхэг, цөгц 3 ширхэг, дэншиг-2 хлсоор 4 ширхэг, модон ширээ 2 ширхэг, гаансны соруул, зурмал бүрхан, 10 ширхэг судар, металиар хийсэн морь, бурхан, цац, Далай ламын зураг, бурхны зураг 7, хуучны фото зураг 5, хув, цагдаагийн тэмдэг зэрэг бусад эд зүйл байсныг эд мөрийн баримтаар баталгаажуулсан байна. Улмаар зорчигчийн өөрийн Гадаад паспорт, Гаалийн деклораци, ажлын үнэмлэх зэргийг тагнуулын байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа аж.
Эх сурвалж: Fact.mn
URL: