Монгол бүсгүй “Мисс интернэйшнл” тэмцээний III байрт шалгарлаа
Хятадын Сычуань мужийн Чэнду хотод “Мисс интернэйшнл” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж ялагчаа тодруулав. Нэр хүндээрээ дэлхийн миссийн дараа ордог тус тэмцээний гуравдугаар байрыг Монголын гоо бүсгүй И.Төгсөө хүртжээ. Тэрээр ийнхүү оюун ухаан, гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа олон орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадлаа. “Мисс интернэйшнл 2011” тэмцээний тэргүүн миссийн титмийг Эквадорын гоо бүсгүй Мария Фернанда Корнехо зүүсэн бол хоёрдугаар байрын шагналыг Венесуэлийн Жессика Барбоса хүртжээ.
Д.Эрдэнэтуяа/www.now.mn/
URL: