Швейцарьт их хэмжээний мөнгө нуусан хүн хэн бэ

149191815658ecdd4ca27aeОйрын хэд хоног оффшор анхаарлын төвд орж ирлээ. Тэр дундаа УИХ-ын нэр бүхий гишүүд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Швейцарийн банкинд  хэмжээний ам.доллар нуусан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ бүхнийг холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгах болно” хэмээн мэдэгдэв. Дуулдаж буйгаар 10 сая дам.доллар гэсэн мэдээлэл бас байгаа юм. Энэ мэдээлэл хаврын синдромтой байгаа Монголын нийгэмд бас нэг буруутныг эрж хайж илрүүлэх, улмаар бүх нийтээрээ хоолой нийлүүлэн харааж зүхэх, аль эсвэл зүгээр л хэн нэг дургүй хүндээ шинэ хаяг шошго наах өдөөлтийг сэдрээж болзошгүй.

Оффшор бүсэд Монгол Улсын 17 тэрбум ам.доллар байгаа гэсэн хаанаас хэнээс улбаатай нь тодорхойгүй   мэдээлэл бий. Үүнийг одоо хүртэл хэн ч нотлоогүй хэрнээ бас хэн ч үгүйсгээгүй байгаа. Энэ дуулианд олон хүний нэрийг “дэвшүүлж” буруутнаа бараг тодруулчихсан.

Оффшор бүсэд данстай байх нь өөрөө гэмт үйлдэл бус. Харин тэр мөнгө зөв гарын мөнгө мөн үү, шударга хөдөлмөрөөрөө  хурааж хумьсан уу гэдэгт  л асуудал бий. Ийм нэг зааг ялгааны асуудал, ойлголтын зөрүү бүгдийг “хар дэвтэр” рүү оруулчих гээд байдаг  гэм бий.

Харин ямартай ч улстөрчид болон тэдгээрийн гэр бүлийнхэн оффшорт данстай байхыг хориглосон хууль батлах гэж байгаа нь туйлын зөв явдал. Улстөрд тогтож буй сайн хэвшил гэж харахаас өөр аргагүй. Хууль төрөхөөр дуншиж байгаа энэ мөчид УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нарын гишүүд Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан байна. Тэд хууль төрөхөд төрөхөд ташуур, хуулийг хэрэгжүүлэхэд хазаар болох учиртай.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Оффшорын эсрэг тэмцэл гэдэг өөрөө нам харгалзалгүй, бүх нийтийн тэмцэл байх ёстой. Өнөөдрийн хямралын гол шалтгаан нь өөрөө оффшор бүсээс хамаарч байна. Хуулинд өөрчлөлт оруулах замаар данс эзэмшигчийн ах дүү, хамаатан саданг хуулийн хамааралд оруулж байгаа. Ийм данстай хүмүүс гурван сарын дотор мэдүүлж байж, улстөрийн сонгуульд өрсөлдөх боломж нь нээгдэнэ. АТГ-аас холбогдох асуудлаар хяналт тавиад явах боломжтой. Гол нь, ийм хууль батлагдах учиртай. Оффшор бүсэд одоогоор Монголоос хичнээн  хэмжээний ам.доллар байгаа  нь  мэдэгдэхгүй байна. Үүнийг бид цаашид нягтлах болно. Оффшорын асуудлаар нэгдэж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой байдлаар холбогдож  ажиллана” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Оюутолгой, Тамсагийн бүх мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа. Байгалийнхаа баялгийг зараад идчихсэн улсуудад өнөөдөр ямар ч  хариуцлага хүлээлгэхгүй байна.Тэд авилгад авсан мөнгөө гадагшаа гаргаад оффшорт нуучихсан, ийм шударга бус байж болохгүй” гэсэн юм.

УИХ-ын гишүүд ямартай ч Швейцарийн банкинд их хэмжээний мөнгө байршуулсан тухай мэдээллийг хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгана гэдгээ хэллээ. Харин тэр нь хэн юм бол…


URL:

Сэтгэгдэл бичих