Сонсогч Б.Ганбаяр хүүхдийн амь аварсан байна
Налайх дүүрэгт энэ сарын 8-ны өдөр “Mongolian Pajero Club”-ээс бартаат замын уралдааны төрлийн “Scorpion 4×4″ тэмцээнийг зохион байгуулсан. Энэ үеэр “Nissan Tiida” автомашины жолооч согтуугаар уралдаанд оролцож, 3 орчим насны хүүхэд тэвэрсэн эхийг дайрч, хүнд гэмтэл учруулсан байна.
Осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр тэрхүү машиныг холдуулан эх, хүүхдийг аварч, яаралтай тусламж үзүүлж, бага насны хүүхдийг амь насыг аварч чаджээ.
Сонсогч Б.Ганбаяр ”тэмцээн үзээд явж байсан иргэд авто осол гарах үеэр эх, хүүхдийг аврах нь битгий хэл зүгээр л хараад зогсож байсан” хэмээн ярьсан байна.
Т.Очир
zuv.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Манай зарим хүмүүс их сонин юмаа. Саяхан нэг айл шатаад дээд, доод айлаас нь танайхруу ороод гал унтраая гэхээр үгүй гэсэн гэж бган. Одоо хар хүн үхэх гэж байхад хараад л зогсож байдаг. Малаасаа долоондор. Нээх төрд гарсан хүмүүсээ муулсан хүмүүс. Өөрсдөө яг адилхан өмхий санаатай
Ганбаяр чинь харин хөөрхөн юм ярьдаг хүүхэд үү гүү юу? Тэнд юу болсон бичлэг нь байгаа.Тэр машин хүүхэд дайрч дээр гарсан байхад тэнд байсан их олон хүн хамжилцаж машиныг холдуулж хүүхдийг аварсан.Тэр олон хүн машиныг холдуулангуут аягүй бол Ганбаяр доороос нь хүүхдийг аваад гүйсэн юм байлгүй.Үнэн юм бичиж оруулах хэрэгтэй.Ганбаяр яг ингэж хэлсэн үү эсвэл танай сайт худлаа бичиж оруулсан уу?