Найруулагчдын тулаан: Д.Галбаяр vs А.Ганчимэг

3am99sugs2dfetmpmh9uc106am_bНэг найруулагч олон кино хийх тийм ч сонин биш болох нь. Бараг л талх үйлдвэрлэдэг шиг кино үйлдвэрлэх болсон учраас тэр. Харин шинэ найруулагч шинэ хүн гарч ирэх тэрнээс тэс өөр асуудал. Яг найруулагчийн хувьд тийм ч их тодорч амжаагүй нь өөрийнх нь даруу байдлаас болсных уу Д.Галбаярыг одоо л хүмүүс анзаарч эхэллээ. Харин түүнтэй залуу жүжигчин А.Ганчимэг бараг л тулалдсан. Учир нь “Миний нууц” киноны нэгдүгээр найруулагчаар залуу жүжигчин бүсгүй ажилласан юм. Тэдний тулаан муугүй болсон шинжтэй кино нь ам хуурайгүй магтуулж байгаа. Харин нэг шүүмжлэл ч гэх юм уу ёгтлол егөөдөл манай эрэгтэй найруулагчдыг сүүдэр шиг дагадаг. Өөрөө найруулах юм уу кино хийвэл заавал эхнэрээ “чихдэг” гээд л. Үнэндээ бол чихсэн ч юм уу яг тохирох дүр нь байсан ч юм уу. Харин А.Ганчимэг тийм хэл аманд өртөхгүй найруулагч болж мэдэх ирээдүй цухалзана. Тэгээд ч эмэгтэй хүн найруулагч ч юм уу байлаа гэхэд юу гэж л бүтээлдээ нөхрөө чихэх вэ дээ. Огтхон ч тийм явдал болдоггүй болохыг У.Уранчимэг гавьяатаас харж болно. Тэгдэг бол “Хувьсал”-ын кино бүрт нөхөр Г.Цогтгэрэл нь тоглох нь яасан юм. Манай эрэгтэй найруулагчид энэ сул талаа засчихвал тэгээд л “тас”.


URL: http://www.fact.mn/311959.html

Нэр: Hi Огноо: 12 April 2017

Xaxa. Tegvel bas exner noxruudiig xamt duulaxaa boli gex xeregtei shde

Сэтгэгдэл бичих