20 настай бүсгүйг шатаасан хүүхдүүдийг шүүнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  есдүгээр хорооны нутагт 20 настай охины амийг  хөнөөж, цогцсыг нь шатаасан хэрэг өнгөрсөн 6 сард гарсан билээ. Уг хэрэгт яллагчаар татагдсан Г, У нарт холбогдох шүүх хурал  өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 09.30 цагаас эхэлнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу  шунахай сэдэлтээр, уулгалан довтлох,  дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар  хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн,  энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэгт  яллагдагчаар татагдсан Г , У  нар нь  хоёул 16 настай хүүхдүүд билээ. Одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар  насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өгөх ялын дээд хэмжээ 15 жил байдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих