ОЙ, ХЭЭРТ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХЯЗГААРЛАЛАА

olloo_mn_1491878955_Picture 244 (1)Булган аймагт ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хоёр сарын хугацаатай хязгаарлалаа. Хуурайшилт нэмэгдэж, ой хээрт түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас хурайшилтын зэрэглэл өндөр болсон нутагт аялал зугаалгаар явах, мод бэлтгэх, ангуур хийх, ойн дагалдах баялаг ашиглахыг хязгаарлах арга хэмжээ авахыг сумын Засаг дарга нарт даалгасан байна.

Хаврын хуурайшилтын улиралд сум орон нутагт байнгын эрүүл, жижүүр гаргаж ажиллуулж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хуурайшилтын зэрэглэлийн мэдээг тогтмол гаргаж байх аж.


URL:

Сэтгэгдэл бичих