Хятад улс цаазаар авах ялаа нууцлахаа зогсоох ёстой

527-1491876934283qgb41og3aot97j6ad8qk922Дэлхий даяар 2016 онд нийт 1032 цаазын ял гүйцэтгэсэн  нь өмнөх оныхоосоо 37% -иар буурсан үзүүлэлт юм

·         Иран, Саудын Араб, Ирак, Пакистан, Хятад зэрэг улс дэлхийд цаазаар авах ялын гүйцэтгэлээр тэргүүлсэн хэвээр байна
·         2006 оноос хойш анх удаа АНУ тэргүүлэх таван улсад багтаагүй бөгөөд цаазаар авах ялын гүйцэтгэл жил бүр буурсаар байна.
·         Бенин, Науру улс цаазаар авах ялыг бүрэн халсан бол, Гвиней улс ердийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг халчихаад байна
Монгол улсад цаазаар авах ялыг халсан шинэчилсэн Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх байсан ч 2017 оны 7-р сар хүртэл хойшлуулжээ.
Хятад улсын цаазаар авах ялын хэрэглээ нь тус улсын нууцын нэг хэвээр байгаа ба жил бүр мянга мянгаар нь цаазалсаар байгаа тухай Эмнести Интернэшнл өнөөдөр хэвлэн гаргаж буй 2016 оны цаазаар авах ялын талаарх дэлхийн тоймдоо өгүүлсэн байна.
Хятадын эрх баригчид шүүхийн ил тод байдалд дэвшил гаргаж байгаа тухайгаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч цаазаар авах ялын гүйцэтгэлийн талаарх цочирдом тоо хэмжээгээ далдлахын тулд нууцалсаар байгааг Эмнести Интернэшнлийн судалгаа харууллаа.
Хятадаас гадна дэлхийн улс орнууд 2016 онд 1032 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Хятад улс бусад орнуудын нийлбэр дүнгээс илүү олон цаазаар авах ял гүйцэтгэсэн бол АНУ анх удаа 2016 онд түүхэндээ хамгийн бага цаазаар авах ял гүйцэтгэлээ.
“Хятад дэлхийн тавцанд тэргүүлэгч байхыг хүсдэг ч дэлхийн бусад орнуудаас илүү олон хүнийг цаазалж хамгийн муу замаар тэргүүлж байна. Хятадын засгийн газар шүүхийн ил тод байдал, нээлттэй байх асуудалд хойрго хандаж, бодит үнэнийг нуун далдалсаар байна. Ихэнх улс орнууд өнгөрсөн хугацаанд төрийн нэрийн өмнөөс цаазлахаа зогсоосон. Гэвч цөөн хэдэн улс л цаазаар авах ялыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа ба дөрвөн улс нийт гүйцэтгэлийн 87 хувийг хэрэгжүүлсэн нь цаазаар авах ял нэг их удаан оршин тогтнохгүйг  харууллаа.
Хятад улсын шүүх тогтолцоонд нуух зүйл байхгүйн нотолгоо бөгөөд “цаашид нээлттэй байхад чухал алхам” хэмээн сурталчилж байсан үндэсний шүүхийн онлайн мэдээллийн санд нь олон зуун цаазаар авах ялтай хэргүүд ороогүй байгааг Эмнести Интернэшнлийн судалгаа илрүүлсэн. 2014-2016 оны хооронд хамгийн багадаа 931 (нийт гүйцэтгэлийн өчүүхэн хэсэг)хүн цаазлагдсан тухай олон нийтэд мэдээлсэн ч тэдний зөвхөн 85-ийг нь л Хятад улс мэдээллийн сандаа байршуулжээ.
Хамгийн багадаа мансууруулах бодистой холбоотой хэргээр 11 гадаадын иргэн цаазаар авахуулсан тухай мэдээллийн хэрэгслээр цацсан ч үүнийг мэдээллийн санд оруулаагүй байна. Мөн “терроризм”  болон мансууруулах бодистой холбоотой олон гэмт хэргийг орхигдуулсан байна.
Хятад улсад сүүлийн хэдэн жил хийгээгүй хэргийнхээ төлөө цаазлуулсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь түгшүүр төрүүлж байна. 2016 оны 12-р сард Ардын Дээд Шүүхээс шударга бусаар шүүгдэн цаазлуулсан Ни Шүбиний хэргийг цагаатгасан. Түүнийг 21 жилийн өмнө 20 настайд нь цаазалжээ. 2016 онд Хятадын шүүх цаазаар авах ялтай дөрвөн хүнийг гэм зэмгүй болохыг тогтоож ялыг хүчингүй болгосон.
Малайз улс ч мөн цаазаар авах ялыг нууцалсаар байна. 2016 онд парламентаас шахалт үзүүлсний улмаас 1000 гаруй хүн цаазаар авах ялтай байгаа ба 2016 онд есөн хүн цаазлуулсан тухай мэдээллийг ил болгосон нь өмнөх тоо баримтаас хол зөрүүтэй байв.
АНУ 2016 онд 20 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь 1991 оноос хойш бүртгэгдсэн хамгийн бага тоо бөгөөд 1996 оныхоос 2 дахин, 1999 оныхоос бараг 5 дахин бага байлаа. 2009 оноос хойш цаазаар авах ял гүйцэтгэх нь жил бүр буурч байна. Гэвч АНУ-д цаазаар авахуулах ялтай 2832 хүн байна.
2016 онд АНУ-ын таван муж цаазаар авах ял гүйцэтгэсэн. Үүнд Алабама 2, Флорида 1, Жоржиа 9, Миссүри 1, Техас 7 ял гүйцэтгэснээс харвал 2016 онд цаазаар авах ялын нийт гүйцэтгэлийн 80%-ийг Техас болон Жоржиа мужууд хэрэгжүүлсэн байна. Харин Арканзанс болон нийт 12 муж цаазаар авах ялыг халахаар сүүлийн 10 гаруй жилийн турш нэг ч ял гүйцэтгээгүй байна.
Эх сурвалж : “Эмнести Интернэшнл”

URL:

Сэтгэгдэл бичих