Э.Чулуунчимэг хамаг дууг хамж дуулаад л…

Bold-CHUKaДуучин Э.Чулуунчимэг таван жил хамт амьдарсан Б.Болдоос салж байгаагаа зарласан. Өмнө нь саллаа гэж сурвалжлагчид ярьж, фэйсбүүктээ зарлачихаад гурав хонолгүй эргээд нийлчихдэг бол энэ удаа гурван сар шахам үнэхээр тусдаа байгаа бололтой. Хос дуучин ганц ганцаараа дуулж цагаан сарын нэвтрүүлэгт оров. Нэгэн телевизийн баярын концертонд Б.Болд, Э.Чулуунчимэг хоё ирээд хослон дуулах битгий хэл хоорондоо муудалцаж, хоёулаа дуулаагүй гэсэн. Цагаан сараар охинтойгоо хоёулаа шинэлж, хамтдаа айлд золгож явсан Э.Чулуунчимэг цагаан сарын үеэр ганцаарчлан баярын концерт хүртэл бэлдэж, зурагтаар цацлаа. Ганцаараа үлдсэн бүсгүй ихэд яарч, хүний хуучин дуу авч дуулжээ.
Э.Чулуунчимэг зөв төрхтэй, цэвэрхэн хувцасладаг болохоор хүмүүсийн хараанд байдаг дуучин. Гайхуулах цээл сайхан хоолойгүй. Гэхдээ хөдөлмөрч болохоор хэдэн дууны ард гарчээ. Тэр тусмаа “Нандин-Эрдэнэ” киноны дууг оюуны өмчийн эрхтэй дуулсан гэж рекламдаж байсан. Гэвч дуучин Э.Чулуунчимэг анх дуулсан дуучнаас битгий хэл дараа “Цэнхэр дэлгэц”-ээр хамт дуулсан Эба, Сэрчмаа хоёроос дордуулан дуулж, дуу гутаав. Манай нэрт сэтгүүлч ”Цагаан сараар байгаагүй болохоор зарим хөтөлбөрүүдийг нөхөж үзлээ. Нэг дуучин хүүхэн байнга бусдын дууг хулгайлж дуулах юм. Хулгай бол өөрөө чадалгүй хүний л явдал суудал … Ядаж илүү дуулдаг болоосой” гэж халагласан нь дуучин Э.Чулуунчимэгт зориулсан үг гэлтэй.

tovchoo.mn


URL:

Нэр: зочин Огноо: 11 April 2017

үргэлж л саллаа гээд зарлаад явдаг сонин хүүхэнбэ энэ чулуунчимэгжаахан хүлээцтэй баймаар даа ер нь чиний салж нийлэх ер нь хэнд хамаатай юм бэ өөрсдийгөө од болгоод тавьчихсан юмнууд л ингэж зүүдэлж явдаг юмуу даа хөөрхий Болд харин эр хүн шиг дуугүй л байх шиг байна даа

Сэтгэгдэл бичих