3 жил хоригдсон Ж.Баатар генерал дахин ДУУГАРАВ
Хошууч генерал Ж.Баатар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой анхаарал татсан зүйлийг бичжээ. Түүний бичсэнээс тодорхой хэсгийг энд ишлэн хүргэж байна. Тэрбээр “2000-2004 онд Ц.Нямдоржийн үнэн бодит байдлыг хэлсэн хүн бүрт эрүүгийн хэрэг үүсгүүлж байцаалган айлган сүрдүүлж дарамталж байсан. Ц.Нямдорж монголын хуулийг өөрийн эрх ашиг дур хүсэлд нийцүүлэн тайлбарлаж, завхаруулж байсан хүн. Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайдаар 2000-2004 онд ажиллаж байхдаа цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагуудын тусгай хүч хэрэгсэл, бие бүрэлдэхүүнийг хуугаар нь дайчлан Ганц худгийн шоронг хэдэн давхар бүслүүлж, гарах орох хөдөлгөөнийг 24 цагаар тас хорьж байгаад 2004 оны нэгдүгээр сарын 8-нд шорон дотор шүүх хуралдааныг хаалттай хийлгэж, Нямдоржийн хятадын тагнуултай холбогдсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлэхээр очсон гэрчийг баривчлахаар айлган сүрдүүлж улмаар шүүх хурлын өрөөнөөс хөөн гаргаж, хуралдааныг өөрөө удирдан чиглүүлж, албан тушаал эрх мэдлийнхээ хүчээр хятадын тагнуулд элсэгдсэн хэргээсээ мултарч байсан юм. Ц.Нямдоржийн харгис үйл ажиллагааны үр дагавраар 2000-2004 онд нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автаж, 37 онд эргээд оччихсон юм шиг уур амьсгал бүрдсэн байсныг хүмүүс мартаагүй байгаа. 1992 оноос эдүгээ хүртэл Нямдоржийн ааш араншин, үйлдэл үг яриа манай эрх баригчдыг хагаралдуулах, монгол төрийг хүчгүйдүүлэх, монголын хууль хяналт, тагнуулын байгууллагыг сул дорой байлгахад чиглэж ирлээ. Үүний цаана хэний эрх ашиг сонирхол байна вэ гэдгийг эргэцүүлэн бодох цаг нэгэнт болсон. Уг нь харийн тагнуултай холбогдсон этгээд улс төрийн орон зайгаас нэн даруй зайлуулагддаг жишиг дэлхийн том, жижиг аль ч улс оронд байдаг юм. Ц.Нямдорж бодит баримтыг мушгин гуйвуулж гүтгэхдээ гаршсан хүн. Тэрээр эрх мэдлээрээ түрий барин тал тал тийш үсчин урьдын адил гүтгэн дайрч улстөржүүлж уснаас хуурай гарахыг оролдох биз. Миний бие хятадын тагнуултай холбогдсон Нямдоржийн асуудлыг шалгуулахаар 2000 оноос эхлэн тавьсаар ирлээ. Сүүлийн үеийн зарим үйл явдлаас харахад Нямдорж харийн тусгай албаны арга технологийг гайхалтай эзэмшсэн болохоо олон нийтэд харуулж байх шиг. Тэрээр тухайн үйл явдал үзэгдлийн хамгийн эмзэг цэгийг олж нийгэмд бухимдал үүсгэн хөөрөгдөж өдөөн турхирч байна. Энэ нь төрийн болон олон нийтийн аюулгүйн тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэсэн ажиллагаа болно. Нийгэмд үүссэн зарим нэг эмзэг үйл явдлыг өлгөн авч прокурорын байгууллага руу дайрч, олон нийтийн сэтгэл зүйг төөрөгдүүлэн улс төрийн тоглолт хийж, “шударга шулуухан” гэмээр мэдэгдэл үг яриа гаргах болсны зорилго ганцхан шалтгаантай. Прокурорын байгууллага Нямдоржийн талаар гаргасан миний өргөдлийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэнд тэрээр ихээхэн өширхөж, прокурорын дотоод хэрэг, үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шахалт дарамт үзүүлэх замаар өөрийнхөө тагнуул туршуултай холбогдсон хэрэг явдлыг нуун дарагдуулахыг оролдож, бусдын сэтгэл санааны зовинолд дөрөөлөн арьсаа хамгаалахыг санаархаж байна. Ер нь эцсийн эцэст Монгол улсын язгуур эрх ашиг ялах уу, аль эсвэл хятадын тагнуулын байгууллагын хүчтэй дэмжлэг хүлээсэн туршуул Ц.Нямдорж ялж тэрээр олон нийтийн сэтгэл зүйг төөрөгдүүлж шударга үнэний дүрд тоглон монгол төрийн нөмөр нөөлгөнд хорогдсон хэвээр байх уу гэдэг эгзэгтэй мөч тулгараад байгааг Монголын ард түмэнд сонордуульяа. Төрийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсэн Олноо өргөгдсөн монгол улс цэрэг тагнуул, эдийн засгийн хүчин чадлаар тун мөхөс байсан хэдий ч хятадын тагнуулын түрэмгий үйл ажиллагааг тухай бүр илчлэн тас цохиж туурга тусгаар биеэ даасан байдлаа хадгалж чадсан түүхэн уламжлалтай билээ.” гэжээ.
Тодотгоход, Ж.Баатар генерал Ц.Нямдорж сайдыг гүтгэж, нэр хүндийг нь унагасан, сайдын талаар 45 хуудас материал сонинд нийтлүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж, гурван жил орчим хоригдсон билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нямдоржийн шудрага царайлдаг нь бидний төлөө биш гэдэг. Нь нотлогдож байна.Иргэд минь аливаа зальтанд үл хууртагдаж аливаад хянуур хандах цаг иржээ.Маш сайн тунгаан байж бодлоо илэрхийлнэ үү.Та хичнээн сайн тунгаан шүүвэл иргэд бидэнд агаар мэт тустай
Нямдоржийн удирдлагаар хууль зөрчин Эрдэнэтийг булааж авсан шүү
Нямдррж шударга хүн шүү
“Шударга үнэн, ард түмэн” гэх мэт барих баримжаагүй үгээр өөрийгөө халхавчилсан Нямдоржид би үнэн голоосоо дургүй. Тэглээ гээд би “ард түмэн” биш үү. Надтай адил бодолтой хэдэн түмэн хүн бий, тэд бас биш үү. Тэгэхээр Монгол улсын иргэдийн нэг хэсэг нь ард түмэн, нөгөө хэсэг нь ард түмэн биш байх уу. “Шударга үнэний туйл” болсон Нямдорж чинь ч УИХ-ын дарга байхдаа хүүгээ очлоо шүү туслаарай гэж Эрдэнэт рүү утасдсанаа хүлээсэн. Тэгэхээр шударга бус хүн шударга үнэнийг хамгаалах уу. Яг л тамхины хууль гаргачихаад өөрөө төрийн ордонд архидаж, тамхилж суугаатай адил уу.
Олны үг ч ортой л байдгым даа.Овоо босгоогүй бол шаазгай суудгүй л юм даа.Сайн тагнуулыг үхсэнээс нь хойш хэдэн жилийн дараа тагнуул байсныг нь мэддэг юм гэнэлээ.Нямка маань хэр зэрэг болохыг цаг хугацаа аяндаа харуулах буй за