Гавъяатын тэмдэг 20 мянган төгрөгийн үнэтэй
Ийм зар хаа саагүй харагддаг. Бүр тодорхой хэмжээний бизнес гэж хэлж болно. Үнэ ханшийг нь сонирхвол “Сүхбаатарын одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Хөдөлмөрийн баатарын одон” зэргийг оноос нь хамаарч 2-5 сая төгрөгөөр худалдаж авах юм. Олны дунд нэр хүнд нь унасан гэх гавьяатын тэмдэг 20-25 мянган төгрөгийн үнэтэй. Хуучин цагийнх нь их л үнэд хүрлээ гэхэд 100 мянган төгрөг болно. Ерөнхийдөө ховордсон нь үнэтэй, элбэг нь ханш бага юм. “Алдарт эх’’-ийн одонгийн хүүхэд тэвэрсэн эх нь алтаар бурсэн гэдэг. Нэг хэсэг үнэ хүрдэг гэсэн яриа хаа саагуй цуурч, эхчүүд одонгоо алдаж хэсэгтээ л бужигнасан. Гэтэл тэрхүү алтаар бүрсэн гэх эх хүүхэд хоёртой нь анхны хэдэн хүнд л олгогдсон ажээ. Мөн “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд төрөөс бэлэн мөнгө өгнө гэсэн сургаар тус одонгийн үнэ хоёр сая төгрөг хүрч байсан гэдэг. Ялангуяа “Алдарт эх’’-ийн I зэргийн уг одон гурван саяар ч олдохгүй байсан гэж энэ төрлийн бизнес эрхэлж буй хүн өгүүлсэн юм. Саяхан ‘ТВ 9” телевизийнхэн амьд сэрүүн байгаа хөдөлмөрийн баатруудыг хүлээн авч, томоохон хэмжээний цайллага хийсэн. Энэ үеэр хоёр ч хүн баатрын тэмдэгээ алдсан гэдэг. Ахмад хүнд туслаад өгье хэмээн сайхан сэтгэл гаргаж шатаар сугадан буулгахдаа тэмдэгийг нь “туучихсан” залуус мөнгөнд шунахайрч юу ч хийхээс буцахгүй болсныг харуулна. Мөн ахмадын баяраа тэмдэглээд харьж явсан хөгшний энгэр дэх медалийг дээрэмдсэн хэрэг гарч байсан түүхтэй. Одон авч, зардаг хүмүүс зах дээролон.”Нарантуул” зах дээр энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсээс төрийн одон медалийн үнийн талаар судалж сурвалжилсан юм.
“Алдарт эх”- ийн одон авах хүн сураглахад “Гайгүй цэвэрхэн юм бол 20 мянган төгрөгөөр авна. Ер нь “Алдарт эх”-ийн одон сонирхдог үе өнгөрсөн” хэмээж байв. Одон зардаг наймаачид төрийн одонг ил тавиад зарж байгаа нь гол харлуулмаар санагдсан. “Гавьяатын тэмдэг 100 мянгаар зарна” гэх сонин л санагдаж байв. 2000 оноос өмнө төрийн одон медалийг бусдад дамжуулах, худалдахыг хориглосон хуулийн заалттай байсан. Гэвч шагнал урамшууллыг нөхөн олгохоо больсноос хойш энэ төрлийн бизнес цэцэглэж эхэлсэн. Одон тэмдэг цуглуулах сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь борооны дараах мөөг шиг олширч байна. 2003 онд манай улс хуучин цагийн одон медалиудыг худалдаанд гаргаж байсан. Гэхдээ маш хямдхан үнэлж зарсан гэдэг. Одоо хоёр, гурван сая хүрч байгаа “Сүхбаатарын одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон’’-г 200-300-хан мянган төгрөгөөр худалдаалж байсан. Хамгийн үнэтэй зарагдсан нь “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гийн 1926 оны загвар. Бидний уулзсан эхний хүн “Нарантуул” зах дээр шашны эд зүйлс зардаг. Тэрбээр одон тэмдгийг долоо, найман жил худалдан авч, зарж байгаа гэнэ. Түүний хэлж буйгаар “Хуучны тэмдгууд ч ховор болсон. Төрийн одон медаль хааяа л ганц нэг олдоно. Хэдэн жилийн өмнө цэргийн медалиуд их зарагддаг байсан. Одоо олдох нь ховор болсон” гэв. Зах дээр одон медалийг үзэж шинждэг хүн тусдаа байх юм. Одон медаль зарж буй хүмүүс бО гаруй настай нэг хүнийг зааж ‘Тэр хүн сайн мэднэ” гэж байв. Түүнийг “Нарантуул” зах дээр хамгийн анх одон, медаль, тэмдгийг ялгаварлан үнэ тогтоосон хэмээн ойр хавийнх нь улс хэлж байсан юм. Түүнтэй уулзаж эцэг өвгөдөөс үлдээсэн хэдэн одон, медаль байгааг зарахаар явж байгаа мэт яриа өдаөө. Энэ хүн одон медалийг танихаас ч аргагүй нэгэн байв. Залуудаа уран дархан хийж Төрийн одон, медалийн түүх” хэмээх номыг эмхэтгэн гаргаж явсан аж. Тэрбээр өөрийнхөө эмхэтгэсэн номыг үзүүлж одон, медалийнталаар тайлбарлан ярилцсан юм.
-Хамгийн үнэ хүрэх одон медаль нь аль нь вэ?
-”Сүхбаатарын одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны гавьяаны улаан тугяйн одон”, “Хөдөлмөрийн баатар”-ынх үнэтэй. Ер нь доод үнэ нь хоёр сая төгрөг хүрнэ. Төрийн соёмботой “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-г сэв суулгаагуй цэвэрхэн хадгалсан бол таван сая төгрөг ч дөхнө шүү. Зарагдах үнэ нь найман сая орчим байдаг. 1926 оных бол бүр ч үнэтэй.
-Он хамаагүй юу?
-Соёмботойг нь 1926-1940 оны хоорондолгодогбайсанюм.Дараа нь соёмбыг улаан тугаар сольж БНМАУ гэж бичсэн байдаг. Хоёр сая орчим төгрөг хүрнэ. Бичиг баримттайгаа байвал гурван сая хурчих байх шүү.
-Бичиг баримтаар нь яадаг юм бол. Нэрийг нь өөрчлөөд хүмүүст олгодог юм болов уу?
-Тийм юм байхгүй ээ. Эдгээр одонг чинь цөөхөн хүн авсан. “Хөдөлмөрийн баатар”-ын одонг гэхэд 1956 оноос хойш ердөө 400 гаруй хүнд өгсөн байдаг. Одонгийнх нь ар талыг нь хараад аль аймгийн хэнд өгснийг мэдчихнэ. Одон медалийг хууль бус зүйлд хэрэглэх ямар ч боломжгүй.
-Тэгээд юунд хэрэглэдэг юм бэ?
-Медаль цуглуулдаг гадаад дотоодын олон хүн байна. Тэд л авна. Ялангуяа гадныхан дээр үеийн одонг үнэтэй авдаг. Түүнийгээ гадаадад очоод дахин үнэ нэмж зардаг сүлжээ ч бий. Дэлхий дээр одон медаль цуглуулдаг хүн тоймгүй олон. Манайхан ч гэсэн их авдаг.
-Төрийн томоохон одон медальтай хүн тэтгэвэрт гарахад нэмэгдэл мөнгө авдаг. Мөн “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд менгө олгодог. Энэ мэт зүйлд хэрэглэдэг юм биш үү?
-Бараг л үгүй байх. Гавьяат жүжигчин гэхэд л монголчууд түүнийгээ андахгүй. Энэ одон медалийг чинь хянадаг шалгадаг хүн цаана нь бий. Цэргийн медаль, ойн медалийг ахмадуудад өгдөг байж магадгүй. Гэхдээ л худааа таамаг төдий зүйл байх.
-”Сүхбаатарын одон”-г хэдэн төгрөгөөр авдаг вэ?
-1990 оноос өмнөх нь үнэ хүрнэ. 1946-1970 оны хооронд олгож байсан нь гурван саяас дээш үнэтэй. Ойлгомжтойгоор тайлбарлахад Д.Сүхбаатарын жанжин малгайтайгаас өмнөх нь ховор байдаг. Их ч үнэтэй байгаа даа. Хамгийн гол нь бид үзэж, харж байгаад худалдаж авна.
-Хуурамчаар хийлгэсэн хүмүүс ирдэг үү?
-Манай сайн дархчууд хийнэ шүү. Гэхдээ ах нь алх, дөш хэдэн жил нийлүүлсэн хүн тэрийг андахгүй л дээ. Сүүлийн үеийн одон медалиуд нэг их үнэтэй биш. Хөдөлмөрийн баатар, улсын баатарын одон л гайгүй үнэ хүрч магадгүй- Гэхдээ түүнийгээ зарах хүн одоохондоо байхгүй байлгүй дээ.
-”Хөдөлмөрийн баатар”, “Алтангадас одон”-г хэдэн төгрөгөөр авах уу?
-”Хөдөлмөрийн баатар”-ын одон 1946 оны загвар нь гайгүй үнэтэй. “Алтангадас” үнэ хүрэхгүй ээ. Хуучны “Алтангадас” их л болж 500 мянга хүрнэ биз.
-Төрийн шагнал, гавьяатын тэмдэг хэдтэй байдаг вэ?
-Гавъяатынх 20-25 мянган төгрөг Төрийн шагналынх их л болж таван сая төгрөг хурнэ биз. Хэчнээн ховор байна тэр хэрээрээ илүү үнэтэй.
-”Алдарт эх”-ийн одон хэдээр авдаг вэ. Хуучных нь алттай гэдэг?
-Худлаа. Алттай нь хэдхэн хүнд очсон юм. Тэдгээр нь аль хэдийн алга болсон. Одоо бол “Алдарт эх”-ийн одон хямдхан.
Энэ мэтээр медалиудын унэ янз бүр, ойн медалиуд 10-20 мянга, гавшгайч, шударга журам, халх гол зэрэг медалиуд нъ 4-8 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Хуучны төрийн одон медаль ямар үнэтэй байгааг дээр өгүулсэн. 2000 оноос хойшхи “Сухбаатарын одон’, “Хөдөлмөрийн баатар”-ын одон “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”зэрэг нь 500 мянган дээш гардаггуй юм байна. Ийнхүү одон, медалийн гэх тусдаа нэг, шинэ бизнес бий болоод 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна.
Эх сурвалж: tonshuul.mn Ц.Дарханхөвсгөл
URL: