AH хамтарсан засгаас гарах хэцүү, байх бас хэцүү
Удтал хэлэлцсэн Сонгуулийн тухай хууль батлагдах тийшээ хандаж байх шиг, учир нь өчигдөр хуралдсан УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанаар аль аль тал нь саналаа хүлээгээд авчихлаа.
Удтал хэлэлцэх ч гэж дээ, эрх баригч хүчнүүд суудлынхаа тохироог хийчихээд түүндээ зориулаад хуулиа батлах бололтой. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ардчилсан намынхан одоо байгаа суудал дээрээ Ерөнхий нарийн бичгийн даргынхаа нэг суудлыг нэмж аваад 2016 он хүртэл 60:40-ийн харьцаатай хамтарсан Засгийн газартайгаа явъя гэсэн тохироо нь ийнхүү сая дуусгавар болж байна гэх. Бас тэгээд тохиролцсон юм шиг АН-ын ҮЗХ, МАН-ын бага хурал хуралдах тухай ярьж эхэллээ.
Энэ нь мэдээж хууль хаашихнаа болохыг хүлээж байсан хурлууд байх. Түүнчлэн Ардчилсан намын¬хан хамтарсан Засгийн газраас гарч байж ирэх сонгуульд оролцох нь зөв гэдгээ нэлээд эрт ухаарчихаад, бяцхан “нээнтэг” хайж байгаа сураг ч чих дэлсэв. Гэтэл нөгөө талаас энэ их мөнгөн дээрээс явчихаад ирэх сонгуульд юугаараа өрсөлдөх юм бэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй, наадуул чинь анхнаасаа 2016 он хүртэл тохироогоо хийчихсэн, Тэд хаашаа ч хөдлөхгүй гэсэн гэх юм. Гэхдээ НХХ-ийн сайдын суудал яригдаж эхэлсэн нь ч стандарт бус Засгийн газар хөдөлгөөнд орох нь уу гэсэн хардлагыг дагуулаад байна.
Энэ мэтчилэн их улс төрд нэлээд хөдөлгөөн орох бололтой. Ямар ч байсан нэгэн хөнжилд гурван оны нүүр үзсэн стандарт бус Засгийн газарт салхи орох асуудал байхыг үгүйсгэмгүй үйл явдлууд болж байна. Бас үгүй байх ч магадлал байгааг дуулгах нь зөв байх. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал ирэх сонгуулийн ажилд зориулагдсан байх нь мэдээж хэрэг ч цаанаа өөр зорилго агуулж байгааг хэн мэдлээ. ҮЗХ-ны хурлаар намын даргьш асуудлыг ярина гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа газар аваад байгаа нь ч тохиолдлын хэрэг биш болов уу. Тэр ч бүү хэл дараагийнхаа даргыг тодруулсан байх юм.
Ардчилсан намын даргын төлөөх сунгаанд одоогийн байдлаар хоёр хүний нэр явж байна. Гэхдээ эсрэг талаас ирж байгаа мэдээллийг харахад нэг иймэрхүү зүйл өгүүлэх юм. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахгүй байна гэж юу байхав, энә бол мэдээж хэрэг. Тэгэж байж сая сонгууль хийнэ биз дээ. Юу л гэж МАН-ын хийсэн сайн муу зүйлд хамтарсан нэр зүүж сонгуульд оролцох билээ. Харин ч тэд хам¬тарсан засгаас гарч байж сая тэднийг номхруулах юм байгаа биз дээ. Тэгээд ч УИХ дахь хоёр нам маань суудлаа хувааж авчихаад, эргээд хамтарсан Засгийн газраа байгуулан жонхуурах схем харагдаж бай¬гаа нь бол үнэн.
Хэрвээ энэ үнэн бол зарим сайдын асуу¬дал яригдаж байгаа нь ойрын асуудал, тэртэй тэргүй хугацаа нь дуусах Засгийн газарт ганц нэгэн cap сайд байх эсэх бол тийм ч том зүйл биш. Ажиглагчдын ярьж байгаагаар бол Ардчилсан намынхан ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягийг авч хаячихаад ирээдүйн Ерөнхий сайдаа тодруулах томоохон үйл хэрэг явагдаж магагдгүй байгаа бололтой. Мэдээж, хамтарсан Засгийн газраас гарч, хэдхэн сарын хугацаанд сөрөг хүчин болж жүжиглэх гэсэндээ Ард¬чилсан намынхан ийнхүү түр зуур хамтьш тоглолтоос гарч байгаа хэрэг.
Тэдний алсын бодол бол ирэх сонгуульд олонхи болж орж ирэх. Тэгээд өөрийн Ерөнхий сайдтай болох, мөнгөлөг хөрөнгөлөг яамыг гөрөөлөх хэтийн бодол байж болох юм. Хэрвээ тэд олонхийг бүрдүүлнэ гэж үзвэл хамтарсан засгаас гарах нь зөв, харин цөөнх хэвээрээ бай-на гэсэн тохироогоор явбал хамтарсан Засгийн газраас гарч амаараа шороо үмхэхгүй байх. Ардчилсан нам хам¬тарсан Засгийн газраас гарч ялалт байгуулж болно. Гэтэл мөнгөтэй, хөрөнгөтэй байгаа Засгийн газрыг дангаар эзэмших болбол МАН-ынхан ч ёстой нэг галзуурах байлгүй, өнөөх сонгуулийг чинь ёстой нэг мөнгөөр зодчих юм байгаа биз дээ.
Яахав, Ардчилсан нам хамтарсан засгаас гараад олонхийг бүрдуүлж болох юм. Гэтэл УИХ-д олонхи болж, Засгийн газар байгуулах гэж байтал нь МАН-ынхан засагт байгаа жаал мөнгийг нь цөлөмчихөө мэдэх байлгүй. Тэгэхээр Ардчилсан намынхан ядуугийн туйл болчихсон Засгийн газар авч ёстой сөрөг хүчний элэг доог болно гэсэн үг. Тэд үүнээс л айж байгаа. Уг нь өнөөх “Хүний хүү хүрэн бөөртэй” гэдгийг харуулаад явчихвал тэдний ирээдүй уг нь их гэрэлтэй байх юм. Гэтэл аливаа зүйлд хөрөнгө мөнгөний асуудал тэргүундяригдах учраас хамтарсан Засгийн газраас гар хоосон гарах ч тэдний хувьд ихэд эмгэнэлтэй зүйл. Ёстой л тэд Засгийн газраас гарах нэг хэцүү, байх бас хэцүү болоод байна даа.
С.УУГАНБАЯР
mongoliin medee
URL: