Энэ өдрийн зурхай /2017.04.10/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 13. Сумъяа  гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох  
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
Суудал: 
Хий

дрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Шинэ ажил эхлэхэд сайн. Та эрсдэлтэй арга хэмжээнд оролцохоор шийднэ. Шийдвэр гарга, чухал асуудалд хариу өг, зорилгодоо хүрэх арга барилдаа эргэлт гаргах хэрэггүй. Танд амьдралын хэв маяг ба ажил тань таалагдахаа больж эхэлнэ. Юмсыг илүү гүн гүнзгий харах, ямар ч нөгцөл байдлаас өөртөө ашиг олох, ялах хүсэл эрмэлзэл энэ бүхэн энэ цаг үед таны амжилтын үндэс болно.


ҮХЭР (4/20-5/20)

Өглөөгүүр ихээхэн зөрчилдөөн үүсч уур уцаар хүрэхгүй байхын аргагүй байлга. Хэт их бүү ид, амттанг тааруулж хэрэглэ. Өмнөх ажил, бичиг баримт, хэрэггүй цааснаасаа салж, ирээдүйн ажилдаа анхаар. Багын найзуудтайгаа харилцахдаа ойлгомжгүй байдалд орохгүйг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та онцгойрон ялгарахын тулд ямар нэг ер бусын зүйл бодож олохгүй бол хүрээлэн буй орчныхоо байдалд уусан орох магадгүй байна. Туршилт хийх. хүмүүсийн өмнө ч бай эрх ашгаа хамгаалахаас бүү ай. Уран бүтээлчид олны өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх өргөн боломж нээгдэнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Төлбөр тооцоогоо хийх цаг үе ирж байна. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаа тань үндсээрээ өөрчлөгдөнө. Харьцаа улам гүн гүнзгий, чин сэтгэлийн болно. Мөн таны найз нөхөд амьдралд тань маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ өдрийн эерэг ба сөрөг шинжтэй байх нь эргэн тойрныхонтойгоо яг энэ үед ямар харьцаатай байгаагаас хамаарна.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр та ажил дээрээ амжилт гаргана. Өөрийн чинь нэр хүнд өсөж, удахгүй амжилтад хүрнэ. Та ажил дээрээ нэг зангаараа байх хэрэгтэй. Шинэ танилуудаас ч бүү татгалз./сүүлээр хуучин тасарсан харьцаагаа сэргээхээр оролдоно.


ОХИН (8/23-9/22)

Төлөвлөсөн ажил бүтэмж муутай байна. Багагүй гарлага гарах нь өгсөн өрөө эргүүлж авахад хэцүү байна. Бүгд л өөр өөрийнхөөрөө хичээн чармайна. Хамгийн гол нь дэмий санаа бүү зов. Энгийн амьдралын тухай чин сэтгэлийн яриа таашаал өгнө.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайрын харьцаанд тааламжтай өдөр. Залуучууд сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Тэд ирээдүйгээ итгэлтэйгээр харна. Хамтрагчаа сонгосон бол ухаалаг бодолтой бай. Ийм хүмүүс гэр бүлийн тайван амьдралыг зохиож чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэрэгч холбоо шинэ уулзалт томилолт нааштай сайн орлого орно. Нэг хэвийн ажилгаанаас болгоомжилж үр дүнтай ажилла. Үдээс өмнө ажил хэрэг болон хувийн амьдралд шийдэгдээгүй асуудал олон тулгарна. Залуу хүмүүс хэрвээ бүрэн дүүрэн амарч, нойр бүтэн явбал эрүүл мэнд нь дажгүй байх бололтой.


НУМ (11/22-12/21)

Таны дипломатч зан, бусдын алдааг уучлах чадвар тань гэр бүлд тав тухтай уур амьсгалыг бүрдүүлж, материаллаг байдлыг сайжруулна. Гэхдээ таны эрч хүч нөхцөл байдлыг бодитоор харж, эсрэг талаа зөв дүгнэхэд хүндрэл болно. Өөрийн хий хоосон их занг орхи, зөн совиндоо итгэ, яаруу шийдвэр бүү гарга.


МАТАР (12/22-1/19)

Гараг эрхэс таны үйл хөдлөлийн бодит ойлголтыг үгүй хийх болно. Өөрийгөө өндөрт байлга. Гэвч таны төгс байх гэсэн асар их хүсэл тэмүүлэл чинь маш их үнээр олдоно. Энэ алдар хүндэд хүрэхийн тулд та асар их хүч гаргана.


ХУМХ (1/20-2/18)

Өдрийн эхэн хагаст одод үл хөдлөх хөрөнгөд мөнгө оруулах, удаан хугацааны гэрээ хэлэлцээр хийх, шүүхээр шийдвэрлэхэд тус болно. Зөвхөн өөрийхөө хүчинд найдахын хэрэггүй. Тусламж хүс. Туршлагатай хүмүүсийн тусламж зөвлөгөө цагаа олсон байна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр таныг ажил төрлийн асуудлаар хэрүүл маргаанд өдөөн хатгахад хялбар өдөр болно. Ажил хэргийн маргааныг тайван замаар шийдэж хувь хүнд хандуулахгүй байх нь зүйтэй юм. Хамтран ярилцагчаа сонсож сурахыг од эрхэс зөвлөж байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих