Нярайн амийг аварсан Б.Даваадоржийг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа
Дөнгөж төрсөн нярайн эрдэнэт амийг аварсан Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасныг ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр гардууллаа.
Тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн сарын 30-ны өдөр “Дөнгөж төрсөн нярай хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн дэслэгч Б.Даваадорж цаг алдалгүй шуурхай очиж, нөхцөл байдлыг үнэлээд жорлонгийн модыг хөшиж , нүх рүү орж нярайн амийг аварсан байна.
Иймд ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр албаны үүргээ нэр төртэй биелүүлж, авхаалж самбай, иргэний эр зориг гарган эрдэнэт хүний амийг аварсан цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн цаашдын ажилд амжилт хүсч, талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв.
URL: