Хөвсгөл аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

885e42ddee3feee99488dd65ac1444e8Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Тус аймагт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй ажлын хэсэг өчигдрөөс эхлэн ажиллаж, сургуулилтын дадлагын явцад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа аж. Тус арга хэмжээний үеэр Мөрөн сумын 700 иргэн, Алаг-Эрдэнэ сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн үеийн аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль дадлага, хээрийн эмнэлгийн дэлгээ, мал амьтны гоц халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх болон усны ослын үеийн аврах ажиллагааны дадлага сургуулийг хийх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих