27 нас хүрч буй АН-ыг хэн хэн удирдаж байв?
Өчигдөр Монголын Ардчилсан Нам байгуулагдсаны 27 жилийн ой тохиож байна. АН бий болж, өнөөдрийг хүрэхдээ ээдрээ, бартаа ихтэй замыг туулсан бөгөөд нэг бус удаа салж, нийлж байв. Нийтдээ 10 шахам улс төрийн нам, хөдөлгөөний нэгдэл бол өнөөгийн Ардчилсан Нам билээ. АН-ын алдаа, оноог дэнслэх нь гагцхүү уншигч таны эрх тул олныг үл нуршин, уг намыг 27 жилийн турш хэн хэн удирдаж ирснийг нэхэн сануулъя. Учир нь дараах нэр бүхий хүмүүс л тус намын сайн муу, гай, гавьяаг үүрэлцэх ёстой гол шийдвэр гаргагчид нь байсан юм.
Монголын Ардчилсан Холбоо- МоАХ-ы анхны Ерөнхий Зохицуулагч С.Зориг
МоАХ-ы анхны дэд зохицуулагч Б.Энхтүвшин (Мальш)
Монголын Ардчилсан Нам -МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл
1991-1992 онд МоАН-ын даргаар М.Энхсайхан
Монголын Үндэсний Дэвшлийн Намын анхны дарга Да.Ганболд
Сэргэн Мандалтын Намын анхны дарга Ц.Цолмон
Нэгдсэн Намын Дарга С.Зориг
1992 онд МоАН, МҮДН, НН, Сэргэн Мандалтын намууд нэгдэн, Монголын Үндэсний Ардчилсан Намыг бий болгов.
МҮАН-ын тэргүүний анхны сунгаанд Ц.Элбэгдорж ялалт байгуулж, тус намын тэргүүн болов.
1998-1999 онд МҮАН-ын тэргүүнээр Ж.Наранцацралт
1999-2000 онд МҮАН-ын тэргүүн Р.Амаржаргал
МоАН 1999 онд МҮАН-аас салж, сэргээн байгуулагдан даргаар нь С.Эрдэнэ ажиллаж эхлэв.
Монголын Социал Демократ Нам- МСДН-ын анхны Дарга Баабар
1992-2000 онд МСДН-ын даргаар Р.Гончигдорж
Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам МАСМН-ын дарга Д.Бямбасүрэн
2000 онд МҮАН, МСДН, МАСМН, сэргээн байгуулагдсан МоАН, Монголын Шашинтны Ардчилсан Намууд нэгдэн Ардчилсан Намыг байгуулав.
Ардчилсан Намын Анхны Дарга Д.Дорлигжав
2003-2005 онд АН-ын даргаар М.Энхсайхан
2005-2006 онд АН-ын даргаар Р.Гончигдорж
2006-2008 онд АН-ын даргаар Ц.Элбэгдорж
2008-2014 онд АН-ын дарга Н.Алтанхуяг
2014-2016 онд АН-ын дарга З.Энхболд
2017 оноос АН-ын дарга С.Эрдэнэ
sonin.mn
URL: