Азийн хөгжлийн банк: 2017 онд Монгол Улсын эдийн засаг 2,5 хувиар өснө

66hdu60pqm1k9vsstgi0kvvmggМонгол Улсын төсөв өнгөрсөн онд 3.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, орлого нь 5.8 их наяд, зарлага нь 9.3 их наяд төгрөгт хүрсэн. Энэ алдагдлаа нөхөж, сэргэлт авахын тулд Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү хөтөлбөр манай улсад 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаатай хэрэгжихээр болсон.

Гэхдээ маш төвөгтэй нөхцлүүдийг тулгаж байна. Төсвөө тана. Нийгмийн халамжаа багасга. Татвараа нэм гэх зэрэг олон хүнд шалгуур, нөхцлийг тавиад байгаа. Гэвч яах аргагүй Олон улсын валютын сангийн нөхцлийг хүлээж авахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Чингис бондынхоо өрийг цаг тухайд нь хийхгүй бол Монголын нэр хүнд олон улсад унана. Уначихвал хөрөнгө оруулалт саатна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Олон улсын валютын сангаас зээл авах нь зөв гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Үүнээс гадна алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн нь манай эдийн засагт эерэг дохио болж байгаа билээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр эдийн засаг өсөлттэй гарна гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд таамаглаж байна.

Тэгвал өчигдөр Азийн хөгжлийн банкнаас ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн төлөв ямар байх талаар танилцууллаа. Тэдний хэлснээр “Энэ онд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтын дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж 2.5 хувиар өснө” гэлээ. Гэсэн ч нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны наймдугаар сараас 20 хувиар суларсантай холбоотойгоор импортын барааны үнэ өсөх магадлалтай. Долдугаар сард онцгой албан татварыг нэмэгдүулснээр шатахууны үнэ өсөх төлөвтэй гэсэн таамаглал байгааг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Аоммен сануулав.

дээд цэгтээ хүрснээр энэхүү өсөлт 2018 онд хоёр хувь болж буурах төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ахлах эдийн засагч Акико Терада-Хагивара онцлов.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкныхан Ази, Номхон далайн бүс нуггийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017-2018 онд өнгөрсөн оны 5.8 хувиас яльгүй буурч 5.7 хувь балох таамаглал дэвшүүлжээ. Харин Монгол Улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжсэнээр төсөв, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлнө гэсэн эерэг төсөөлөлтэй байгааг хэлэв.

Монгол Улсын эдийн засаг сэргэхэд нөлөөлөх гол хүчин зүйл нь “Уул уурхайн түүхий эдийн үнэ өснө. Дээрээс нь 580 сая ам.долларын бондын дахин санхүүжилт амжилттай болж, Олон улсын валютын сан болон бусад байгууллагын хөтөлбөр батлагдана. 2017 онд Оюутолгойн хоердугаар ээлжийн хөрөнгө оруулалт тус бүр нэг тэрбум ам.доллар байна” хэмээн таамаглажээ. Мөн экспортоос шалтгаалсан үнийн өсөлт хэвээр үргэлжилнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй өсөлт нь төлбөрийн тэнцэлд үзүүлэх дарамтыг хөнгөвчилнө гэдгийг онцлов.

Харин инфляц 2017 онд 3.5 хувь, 2018 онд 3.9 хувь хүртэл өснө гэдгийг Азийн хөгжлийн банкны эдийн засагчид хэллээ. Тодруулбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны наймдугаар сараас 20 хувиар суларсантай холбоотойгоор импортын барааны үнэ өсөх магадлалтай. Долдугаар сард онцгой албан татварыг нэмэгдүүлснээр шатахууны үнэ өсөх төлөвтэй гэсэн таамаглал байгааг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлегч Ёланда Фернандез Ломмен сануулав.

Монгоп Улс дор хаяж 100 жил ашиглах байгалийн баялагтай ч энэ бол шавхагдах нөөц учир зохистой ашиглах нь зүйтэй. Иймд Засгийн газраас байгалийн баялгаа олборлохоос гадна зах зээлээ төрөлжүүлэх, өндөр бүтээмжтэй салбарыг хөгжүүлэх талаар дорвитой бодлого хэрэгжүүлэх нь том сорилт хэвээр байх юм. Эдийн засаг өсөлттэй, орлого сайн байх үедээ баялгаас олох орлогын тодорхой хувийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой “Ирээдүйн өв сан”, ‘Төсвийн тогтворжилтын сан”-г байгуулсан. Сангийн хөрөнгийг тогтмол арвижуулж байх хэрэгтэй бөгөөд онцгой үед л сангийн хөрөнгийг дайчлах нь зөв гэсэн зөвлөмж гаргажээ.

УИХ-аар өчигдөр хэлэлцэж эхэлсэн Төсвийн тодотголд дээрх сангуудын хөрөнгийг хэрэглэх талаар заалт оруулсан байна. Тэгэхээр үүнийг “онцгой үе” гэж үзэж болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад эдийн засагч Акико “Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг “онцгой байдал” үүссэн гэж үзэж болох тул тусгай сангуудаас хөрөнгө дайчлах нь зөв гэж үзэж байна” гэлээ. Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөр батлагдахгүйд хүрвэл яах вэ гэсэн асуултад, “Хувийн салбарууд зээлийн хүүгийн дарамтад орсон хэвээр байна. Төсвийн алдагдал өндөр төвшинд байсаар байна. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих хэрэгтэй. Энэ хөтөлбөр орж ирснээр гаднынхан Монгол Улсад хөрөнгө оруүлалт оруулах итгэл нь сэргэсэн гэж үзэж байна” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж нэн тэргүүнд төсвийн нэгдмэл байдлыг бодитойгоор хангах, сахилга батыг чангатгах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд боолн урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хэд хэдэн шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

 

У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих