Дотоодын худалдан авалтыг төрөөс дэмжих юм бол манай компани л гэхэд 100 хүний ажлын байрыг бий болгох боломжтой

1491547082_1“Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” Үзэсгэлэн Тэнгэр плаза төвд өнөөдөр нээлээ. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 80 гаруй компани, хувийн хэвшлийнхэний нэгдсэн уг үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэж ААН-үүд ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэтбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон төрийн өмчийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл болсон компаниуд оролцож байна.

Төрийн зүгээс төсвийн худалдан авалтынхаа ихэнх хувийг гадаад орнуудаас авдаг. Хэрэв төсвийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэгч нараас аваад эхэлчихвэл үйлдвэрлэлийн хөгжилд бодитой ахиц дэвшил гарах сайн талтай юм. Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын компаниуд тууштай ажиллах боломж бүрдэнэ.

Нэгэн жишээ татахад Монгол улс 40 жилийн турш ширмэн тогоо болоод нийтийн хоолны хэрэгсэл, тоног төхөөрөмжөө ОХУ, Хятад зэрэг улсуудаас импортоор оруулж ирсэн. Харин өнөөдрийн үзэсгэлэнд оролцож буй Чиглэл ХХК-ийн хувьд нийтийн хоолны тоног төхөөрөмж, хэрэгсэл болоод төрөл бүрийн ширмэн буюу нержин тогоог эх орондоо цутган өөрсдөө үйлдвэрлэж байгаа юм. Уг үйлдвэрлэл нь боловсролын салбарт шинээр ашиглалтанд орох сургууль цэцэрлэгийн гал тогооны хэрэгслийг дангаараа хангачих боломжтой юм.

Чиглэл ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бумцэнд

-Төрийн зүгээс худалдан авалтаа гаднаас аваад хэвшчихлээ. Харин энэ жил үндэсний үйлдвэрлэгч нараасаа авна гээд үзэсгэлэн хүртэл зохион байгуулж байна. Танай компанийн хувьд ямар ямар тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, гадны бүтээгдэхүүнийг “халах” боломжтой вэ?

-Манай компани 1990 оноос хойш 27 дахь жилдээ хүнс, нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн худалдаа, үйлдвэрлэл засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ” Манай засгийн газар төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс хангана , хийж чадаж байгаа бараагаа гаднаас авахгүй ” гэж хэлсэн. Энэ утгаараа энэ удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байх шиг байна. Манай компанийн хувьд шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн гал тогоонд хэрэглэгдэх 1 ба 2-р хоолны тогоо, дөрвөн ширэмтэй дуковтой цахилгаан зуух, ган тавцантай бэлтгэлийн ширээ, ааруул, сүү боловсруулах жижиг оврын тоног төхөөрөмж зэрэг 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортийн ижил төстэй бараанаас чанар стандартын хувьд дутахааргүй, бүр зарим үзүүлэлтээрээ илүү гэдгийг батлан хэлж чадна. Бидний 30 гаруй жилийн ажил мэргэжлийн дадлага туршлага дээрээ тулгуурлан үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг төр импортоор худалдан авах шаардлагагүй. Дотоодоос 100 хувь худалдан авч хэрэгцээгээ хангах боломжтой гэж хэлмээр байна

-Сүүлийн20 жилийн хугацаанд Монголын төр 20 гаруй их наяд төгрөгийн төсвийн худалдан авалт хийсэн байдаг. Монголчуудын татварын мөнгөөр хийсэн энэ худалдан авалтанд Монгол улсын үйлдвэрийг хөгжүүлэх худалдан авалт хангалтгүй байсныг үйлдвэрлэгч нар шүүмжилдэг?

- Төр бол хамгийн том худалдан авагч. Импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж , ажлын байрыг бий болгож байгаа үндэсний үйлдвэрлэгч нарыг цаашид улам өргөжүүлэн тэлэхэд төр бодлогоор дэмжин ажиллах чухал байна. Тухайлбал манай байгууллагын хувьд л гэхэд төрөөс худалдан авалт хийх юм бол 100 хүний ажлын байрыг бий болгох боломжтой. Төр үйлдвэрлэгч нараа дэмжээд өгвөл монголчууд хий, бүтээж чадна

-Төр үндэсний үйлдвэрлэгчдээ яаж дэмжвэл зохистой вэ?

-Төр дотоодынхоо үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бараа бүтээгдэхүүнийг импортийн ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлж зах зээлийг нь хамгаалж өгөх, түүхий эд, сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх, гаальтай машиныг зогсоох , төрийн худалдан авалтаар дэмжих, ОХУ хил орчмын худалдааг хөнгөвчилж, өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалах боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлыг төрийн зүгээс хийж чадвал үндэсний үйлдвэрлэл монголд хөгжих бүрэн боломж бүрдэж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих