Төв аймгийн Сүмбэрийн залуус “Тендмент секьюрити”-гийн хамгаалагчийг халуун зуухан дээр нуруугаар нь дарж…
Орон нутагт алт олборлохоор очсон компаниудын өмнөөс “боксын бээлий” болдог нь хамгаалалтын албад юм. Олборлолтын талбайг хамгаалах , нутгийхан болох нинжа нарыг оруулахгүй гэснээс болж байнга занлхийлэл дайралтанд өртдөг. Алтны компаниудаас ч дутахгүй үзэн ядагддаг гэхэд болно. Тэгвэл Төв аймгийн Сүмбэр сумын “Баруун тахилгат” гэх газарт алтны ордтой талбай авсан “Айлтрогоуль” компаний хамгаалалтыг хариуцаж байсан “Тендмент секьюрити”-гийн хамгаалагчид нутгийн залуусд аймшигтайгаар зодуулж машинаа эвдүүлж гэрээ нураалгасан хэрэг гарсан. Сумын залуус согтуу байсан гэнэ. Зодоон Сүмбэр сумын Соёлын төвийн дэргэдээс эхэлсэн байна. Д.Нэмэхбаяр нь согтуудаа “Тендмент” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Дэлгэрсайханыг зодоод улмаар.Бямбацэрэнтэй бүлэглэн тус сумын цагдаагийн хэсгийн байрны гадна хамгаалагч Д.Э-г зодсон байна. Тэдэнтэй Х.Батсайхантай нийлж хамгаалагч Д-г зоджээ. Тэдний дараагийн бай нь хамгаалалтын албаны дарга Н.Г болжээ. Зодооны үеэр “Тендмент” харуул хамгаалалтын албаны “Subaru protester” машиныг эвджээ. Улмаар П.Нямлхагва нь удирдан хамгаалагч нарын байрлаж байсан гэрт очиж хамгаалагч Ц.Т-г зодож “шатааж ална” гэж хоёр талаас нь өргөж халуун зуухан дээр тавьж өмсөж байсан хамгаалалтын куртикны ар нуруу хэсгийг түлжээ. Хамгаалагчдын гэрийг бүрэн нурааж DDish антенн, нарны зай хураагуур, тогоо, вагончикны цонх зэргийг хагалжээ. Энэ явдал сум даяар шуугиан дэгдээж төвөөр дүүрэн хүмүүс цуглан аймгаас нэмэгдүүлсэн хүч ирж намжаасан гэнэ.. Хэрэг гарахын өмнөхөн сумын залуус архиджээ. Удалгүй Нэмэхээ нь гарч яваад хамраас нь цус гарчихсан орж ирээд “хэдэн хамгаалагч нар цагдаагийн хувцас өмсчихсөн, бичиг баримт шалгана гээд намайг зодчихлоо” гэснээр залуус шуугилдан гарчээ. Ингээд л “суманд ирэхээрээ дандаа гай болдог, нутагтаа та нарт дээрэлхүүлэхгүй” хэмээн хамгаалагчдийг хөөж зодож гарчээ. Зодуулсан хамгаалалтын албаны дарга “…сумын төвийн зүүн талын сагсны талбайн ард талд гурван машин байхаар нь цагдаа Д хамгаалагч Д хоёр очоод шалгах гэсэн чинь улаан цамцтай залуу шууд гүйж ирээд одоо наадуулыгаа явуул, би энэ сумыг би мэднэ гээд байсан. Би тэр залууд та нар одоо болиоч наадах чинь ажлаа хийж явна гэж хэлсэн чинь тэнд зогсож байсан саарал өнгийн машинаас Батсайхан гэдэг залуу гарч ирээд надруу одоо чамайг энд ална гээд дайрсан.Сахалтай жижигхэн туранхай залуу гарч ирээд намайг чирээд манай машины ард талруу аваачихад тэнд байсан машинаас Гансүх бас сумын засаг дарга Билэгсайхан нар гарч ирсэн. Би Засаг даргаас энэ хүмүүсээ болиулаач гэж хэлтэл наадахаа орхичих наадах чинь мөрөөрөө амьтан байгаа юм, харин цаад далчигнаад байгааг нь гээд хамгаалагч Д-г заасан… Батсайхан намайг багалзуурдаж боож унагаагаад толгой, бөөр, нуруу, бөгс хэсэг рүү их л олон өшиглөсөн, толгой руу л 4-5 удаа өшиглөсөн….Тэд явсаны дараа тогооч Энхсайхан залгаад машинтай залуучууд ирж хамгаалагч Т-г зодоод халуун зууханд дээр нуруугаар нь шатааж ална гэж дараад гэр нурааж эвдчихээд хойшоо алтны талбай руу явчихлаа гэсэн…” гэжээ.
Засаг даргад далчигнадагаараа дуудуулсан хамгаалагч Д нь …Нэмэхбаяр “чи зайлаарай п-да минь чи дээрээс хойш их далчигнаад байгаа шүү” гэхээр нь би “чи согтуу байна, би ажлаа хийж байна” гэсэн чинь “ална п-да минь” гээд шууд цээж рүү тийрсэн, бид хоёр бага зэрэг зодолдсон… хажуунаас Батсайхан буюу Жижгээ ирээд “чи ямар далчигнасан п-да вэ”гээд заамдаж авахаар нь гарыг нь салгасан, тэгтэл цаанаас Сүмбэрийн засаг дарга Билэгсайхан гарч ирээд наад харуулын дарга Г чинь гайгүй, харин энэ нэг далчигнасан юмыг гээд над руу заахаар нь намайг өмөөрөхгүй юм байна гэж бодоод зугтааж машиндаа суух гэтэл Нэмэхээ гүйж ирээд тийрсэн… баахан хүмүүс тойрч аваад тал талаас зуураад цохисон. Цагдаа ирээд салгахаар нь машинаа асааж зугтаагаад сумаас гарч уулан дээр гарсан…” гэжээ. Харин халуун зуухан дээр амьдаараа шаруулах шахсан хамгаалагч “…хамгаалалтын гэрт тогооч Энхсайханы хамт байхад гадаа машин ирэх шиг болохоор нь гутлаа өмсөөд сууж байтал гаднаас гурван хүн орж ирсэн, хамгаалагч нар чинь байна уу гээд нэг нь шууд толгой руу цохьсон…намайг орон дээрээс татаж унагаагаад шатааж ална гээд дамжилж өргөөд зуухан дээр тавьсан. Зуухнаас унаад мөлхсөн чинь араас өшиглөсөн. Би арай гэж гэрээс гарч зугтаасан. Холоос харахад хэдэн хүн хоёр гэрийг маань эвдэлж нурааж байсан…”гэжээ.
НУУЦ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Толгойгоо эс гэхэд гараа хөдлөгөөд ажил хийчих. Цэл залуугаараа хамгаалагч хийгээд явахын.
хүний барлаг явахаа больж батганы толгой бол маанаг тогойтой хамгаалагч нэртэй өтнүүд ээ
хаа газрын сумын ажилгуй хэдэн дальчиганасан бацаанууд байдаг шд ээ.ажил хийж явж байхад тээг болоод байвал нармайг нь нээгээд явуулах хэрэгтэй Залуу явахад хичнээнийг хашраав даа