Солонгосын хойгт дайн эхлүүлэх боломжийг Хойд Солонгос зарлалаа
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам АНУ-ыг “Солонгосын хойгт цөмийн дайны аюул занал бий болгосон” хэмээн буруутгасан санамж бичиг гаргасан байна. Энэ тухай БНАСАУ-ын төв хэвлэлийн мэдээг иш татан ТАСС мэдээллээ.
“Пхеньян АНУ-ын засаг захиргааны кампанит ажлын эсэргүүцэж байна, Солонгосын хойгийн байдал урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрсэн бөгөөд хойг дайны байдалд шилжлээ” хэмээн баримт бичигт өгүүлжээ.
БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мөн “АНУ-ын түүний харьяа вассал хүчээр өдөөн хатгаж” дайны байдалд орууллаа гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Хойд Солонгос АНУ-ын цэргийн бааз, Бүгд Найрамдах улсын ойр орчимд байрлавал тэргүүн ээлжинд цохилт өгөх “хууль ёсны эрх”-тэй гэж анхааруулсан байна.
Хойд Солонгосын гадаад хэргийн яам улс орноо батлан хамгаалах стратеги сонгосоноо зөв гэж үзэж буйгаа илэрхийлэн “Учир нь АНУ-ын түрэмгий арга хэмжээ”-нээс болсон хэрэг гэж мэдэгдээд хойгийн байдал ноцтой болж байгаад НҮБ хэрхэн хандаж байгааг асуужээ.
М.Баяр
URL: