29-р сургуулийн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг нь тогтоогдлоо

149153270458e6fba007834Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид дохионы хэлээр хичээлээ заалгах хүсэлт тавьж хичээл хаялт зарласан.

Улмаар тус сургуулийн нэг сурагч багш нар нь сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг, ёс бус харьцдаг гэхчлэн ярилцлага өгсөн нь асуудлыг улам хурцдуулсан юм. Тиймээс БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч, асуудлыг шалгасан байна. Улмаар өчигдөр буюу 4-р сарын 6-ны орой дүгнэлтээ гаргаж, ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулжээ.

Уг дүгнэлтэд, 29-р сургуулийн багш нарын дохионы хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь тогтоогдсон. Мөн сурагчдын зүгээс гаргаж тавьсан бэлгийн дарамт болон ёс бус харилцаа байгааг тогтоогоод байна.

Энэ талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, гаргасан дүгнэлтээ олон нийтэд бүрэн эхээр нь танилцуулахаар болсон аж.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих