Сүхбаатар дүүрэг Д.Баттулгынх болсон уу?

8611

Казино гэх тодотголоор Монголчуудад танигдаж, аавынд чамгүй хугацаанд сууж асан Д.Баттулга Нийслэлийн АН-ыг удирдаж эхэлсэн. Гэхдээ морьдохын хазгай гэдэг шиг нэр дэвшихээсээ л нэлээд асуудлыг дагуулсан билээ. Учир нь Ардчилсан намын  дүрэмд “Ардчилсан нам сонгуульд олонх болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байсаар атал сонгуульд Үүлтэйгээ хамтдаа багаа авч ороод өвдөг шороодсон Д.Баттулга нийслэлийн намын удирдлагыг гартаа авахын тулд, өрсөлдөв. Өдгөө дарга болов.

Дарга болоод хэдхэн хонож буй Д.Баттулгыг Сүхбаатар дүүрэгт эзэн суусан талаар нь эх сурвалжууд хэлж ярьж байгаа юм. Ерөөс АН-ын дотоод сонгууль гэж ямаршуухан бантан зутан болсныг Сүхбаатар дүүрэгт болсон сонгуулийн үеэрх бичлэг сэлт, мэдээлэл харуулж буй.

Д.Баттулга бэр Болормаагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилуулснаас гадна  Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу намын даргыг бүх гишүүдээс сонгох ёстой байтал намын хороог хуучин бүрэлдэхүүнээр хуралдуулж, намын даргын суудлаа бэрдээ өвлүүлж орхисон.

Бас болоогүй Д.Баттулга жолоочийнхоо эхнэрийг СБД- ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ахлах ажилтнаар томилуулсан. Эхнэр Ариунтунгалагийг ЧД-ийн Үндэсний бодлогын хорооны эмэгтэйчүүдийн суудалд нэр дэвшүүлээд зогсолгүй эхнэрийн эгч Тайванхүүг Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ажилд авсан.  Энэ хоёр хүн Ардчилсан намд ямар ч хамааралгүй байсан. Д.Баттулга намд олон жил зүтгэсэн журмын нөхдөө ажилд авахын оронд гэр бүл төрөл төрөгсдөөрөө төрийн албыг дүүргэж эхлэсэн талаар нь хэвлэлүүд бичиж байгаа билээ.

Мөн хүргэн дүү Энхболдыгоо дүүргийн Тамгын газрын даргаар томилсон. Энхболд нь  дүүргийн шагнал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах тушаал гаргасан. Д.Баттулгын төрсөн дүү халзан Дашкагийн өмчлөлд байх “Би Эм Жи Эл” ХХК СБ дүүргийн тендерийн ажлыг ёс мэт авдаг. Энэ компани автомашины дугуй түгжих бизнесээр хөлжснийг саяхнаас хэвлэлүүд бичиж нийтлэсэн.

Дүүргийн Засаг дарга Болормаа нь дүүргийн ахмадуудад Цагаан сараар тараах бэлгийг 2 дахин их үнээр нөхрийнхөө “Би Эм Жи Эл” ХХК-иар бэлтгүүлсэн. 6500 төгрөгөөр бэлтгэсэн бэлгийг 12000 төгрөгөөр авч улсыг олон арван сая төгрөгөөр хохироосон нь тогтоогдож, шалгагдаж байгаа.

Болормаа нь сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүдийг  олноор нь ажлаас хоморголон халсан.

 Д.Баттулгатай ашиг сонирхол нэг зөвлөх Мөнхбаяр нь МоАХ болон Ардчилсан намын жирийн гишүүдээ ялгаварлан гадуурхаж харилцдаг, өөрийн хүү болон хүргэн хоёроо дүүргийн намын хороонд оруулж дуулгавартай кнопчид болгосон гэхчлэн анхаарал татсан олон асуудал Д.Баттулгыг тойрч байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих