Нийтийн тээврээс хянагч нарт шалгалт хийж байна

kartЭнэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлсэн билээ. Төлбөрийн тогтолцоог цахим болгож, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор автобус, троллейбуснуудад шалгагч нарыг байнга явуулж эхэлсэн байгаа.

Тэдний ажиллах үүрэг нь зорчигчдыг цахим картаа дарж байгаа эсэхэд хяналт тавих, мөн цахим картын талаар зорчигчдод зөв мэдээлэл өгөх юм. Түүнчлэн цахимаар төлбөрөө төлөөгүй зорчигчдыг тээвэрлэхгүй байх, торгох арга хэмжээг авах үүрэгтэй аж.

Тэгвэл тэдний ажиллаж байгаа ажилд нь Нийтийн тээврээс давхар шалгалт хийж эхэлсэн байна. Өчигдөр гэхэд төвийн чиглэлд явж байгаа автобусанд шалгалт оруулж зорчигчдыг картаа дарсан эсэхийг, мөн шалгагч, жолооч нар зорчигчидтой хэрхэн харилцаж байгаа талаар асууж лавласан байна.

Шалгагч нарын хувьд автобусанд орж ирсэн зорчигчдыг картаа дарах, мөн буухдаа ч дарахыг байнга сануулж, картгүй бэлэн мөнгөтэй орж ирсэн иргэдийн мөнгийг карттай хүнд өгч, картаар нь төлбөрийг нь хийлгэх ажлыг зааж чиглүүлж, цахим картаа цаг алдалгүй авахыг уриалсаар байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих