Мобиком хэрэглэгчээ шулж байгаа тухай бас дахин нэг гомдол гарчээ

71e49ca3f4142c056ea8b18e0b6aa67aoriginalМонголын анхны үүрэн телефоны оператор болж японы хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан Мобиком корпораци хэрэглэгчдээсээ илүү мөнгө авдаг, ярианы төлбөр өндөр, дараа төлбөртийн төлбөр нь худлаа гардаг гэх мэт хэл аманд ихээхэн өртдөг. Гэхдээ эдгээр нь төдийлөн худал үнэн нь мэдэгдэлгүй замхарч орхидог. Магадгүй энэ байгууллагын нэр хүндэд халдах гэсэн өрсөлдөгч операторуудын явуулга ч байж болно. Үнэ төлбөрийн тал дээр биш ч сүлжээ болон үйлчилгээний чанарын хувьд мобиком хамгийн хойно байгаа нь харин үнэн юм. Өнгөрсөн өвөл л гэхэд бүтэн өдөржин 3жи сүлжээ нь доголдож олон хэрэглэгчдээ бухимдуулаад авсан. Бүхий л ажил төрлөө утасаар амжуулдаг болсон өнөө үед иймэрхүү маягаар хэрэглэгч олныхоо итгэлийг алдаад байх нь энэ том компанийн хувьд хэр нийцтэй үйлдэл байдаг юм бол доо. Тэгвэл энэ байгууллагын олон улсын ярианы үнэ тариф луйврын маягаар илүү мөнгө бодогддог талаар хуульч, өмгөөлөгч Р.Батрагчаа нүүр номын хуудсаараа дамжуулан зарласан байна. Р.Батрагчаа өмгөөлөгч хэлэхдээ

“Мобиком үнэхээр хэрэглэгчийг хуурч мэхэлж байнаа. Монгол руу дуудлага 3170 төгрөгөөр хийнэ гэсэн хэрнээ би 1:04 минут ярихад 32,363.64 төгрөг гарсан байна. Бас мессеж нь 450 төгрөг гэсэн хэрнээ 1545.45 төгрөг, дуудлага хүлээн авах нь 470 төгрөг гэснээ 19 секундэнд 3181.82 төгрөг, 2:33 минутанд 9545.46 төгрөг авсан байна. Ийм газрыг одоо юу ч гэж нэрлэхээ мэдэхгүй байна. “Луйварчин” гэдэг үг ч гоёдохоор байна” гэжээ.

Мобиком корпораци энэ үйлдлийн талаар одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. “Мобикомын хэрэглэгчид яг архичин нөхөртэй хүүхнүүд шиг, зодуулаад байдаг ч салж чаддаггүй” гэсэн онигоо үнэний ортой ч байж мэднэ. Таны тэмүүлэл биднийг хөтлөнө уриатай байсан Мобиком мань таны түрийвчийг бид сэгсрэнэ гэсэн үйл ажиллагааны зарчимтай болсон юм бш биз дээ…

Нийтлэлч: С.Амаржаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих