Сэргэлэн охин хүүхэд хулгайлагчдыг илрүүлэв

Хүн хулгайлах хэрэг Монголд энгийн үзэгдэл болох нь ээ. Танай гэр бүлийнхнээс нэг нь, тэр дундаа хүүхэд ор сураггүй болвол амь насаа алдав уу, осгож үхэв үү гэхээсээ өмнө хулгайлагдсан эсэхэд санаа зовоход гэмгүй. Цагдаа нар ч энэ чиглэлээс ажлаа эхлэвэл зүгээр болох төлөвтэй.

Өнгөрсөн пүрэв гарагт хичээлдээ яваад сураггүй болсон, нийслэлийн 108 дугаар сургуулийн сурагч зургаан настай Гэрэл охин өнгөрөгч бямба гарагт хулгайлагчийн гэрээс оргож явахдаа эргүүлийн цагдаад хэлснээр ийм нэг аймшигт хэргийг илрүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд байрладаг гэртээ хулгайлсан хүүхдүүдийг цоожлон, элдвээр дарамталж, улмаар хулгай хийлгэдэг байсан бүлэг этгээдийг дээрх мэдээллийн мөрөөр илрүүлсэн явдал энэ юм.

Сэргэлэн охин ийнхүү илрүүлээгүй бол тэнд хоригдож асан бусад хүүхдийн хувь заяа хэрхэх байсан бол?
Г.МӨНХ (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих