Тусгаар Тогтнолын Ордон биш, Авилгалын Ордон, учир нь Нянтайшир МАН-д 1 тэрбум төгрөг өгсөн.

Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр илэн далангүй ярьж байна. Холбогдсон, эсвэл түүнийг холбогдуулсан хувьчлалын хэргийн тухай, шүүх, цагдаагийн тогтолцооны тухай, МАН-ын рейтинг 15-аас доош орж байгаа тухай, Нямдорж сайдын талаар, ерөөс сенсаацтай мэдээлэл болгоны талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тухлан үзнэ үү. Сонирхолтой ярианаас нь ганцханыг ишлэхэд: “Та Нямдорж сайдыг тагнуулын асуудал дээр өмөөрөөд байсан, тэр үед юу болсон юм бэ?” хэмээн асуухад “Би Нямдоржоос энэ талаар асуусан юм, тэгэхэд манай хүн нүдэндээ нулимс цийлэгнүүлж байгаад л, хоолойныхоо өнгийг зангируулан сайн тохируулаад л… ер нь бид нар сайн мэдэхгүй, манай хүн бол ярихдаа амьсгаа мамьсгаагаа сайн тохируулна шүү дээ, санаа алдалт энэ тэрээ сайхан тохируулна, тэгж байгаа “Би бол танд итгэлтэй хүн, итгэлтэй хүнээ би хуурахгүй, намайг унагаах гэсэн хүмүүсийн оролдлого” гэж байсан. Би тэрэнд итгэсэн…


URL:

Сэтгэгдэл бичих