Хятадууд хуванцраар хийсэн будаа Монголд орж ирсэн байх вий

hqdefaultТехник технологийн хэт хурдацтай, үсрэнгүй хөгжил нь бидний эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлж байна. Урд хөрш БНХАУ нь үйлдвэрлэл, импортоороо дэлхийд тэргүүлдэг. Тус улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд хил дамнан, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст очиж байна. Хүмүүс юунд ийнхүү тус улсын бүтээгдэхүүнийг шууран авахад хүрэв? Тэдгээр бараанууд үнэ хямд, дээр нь сонголт арвин, олдоц ихтэй билээ.

Хувцас, эд хэрэглэлийн тухайд дуурайлгаж болох ч, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа бидний өргөн хэрэглээний барааг ийнхүү дууриалган, химийн өндөр найрлага бүхий хуванцраар бүтээж байгаа нь харамсалтай.

Бидний өнөөдрийг хүртэл идсэн, идэж байгаа будаануудыг жинхэнэ байгалийнх, эсвэл хуванцар болохыг хэрхэн мэдэх вэ? Харагдах байдал зүсээр төдийлөн танигдахгүй учир, бид аль болох чанартай, баталгаатай газраас хүнсээ авах хэрэгтэй юм.

Ялангуяа урд хөршөөс импортоор оруулдаг Вучанг (Wuchang) хэмээх будааг хуурамчаар дууриалган хийсэн байсныг мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Ойролцоогоор 9 тонн будааг ийн хуурамчаар үйлдвэрлэн, импортонд гаргасан бөгөөд, үүнийг хянах боломжгүй аж.

Хуурамч будааны хувьд, энгийн будааг бодоход шаргал өнгөтэй, агшаахад хоорондоо барьцалдан наалдаж, ширхэгээ алддаг байна. Тус будаанууд нь манайд орж ирээгүй гэх баталгаа үгүй билээ. Иймд та бүхэн будаа авахдаа, чанартай, баталгаатай газраас авч байхыг хүсье.

 


URL:

Сэтгэгдэл бичих