ХУД-ийн “Соёлын төв”-ийн дарга шонхор шувуу агнаж, хөргөгчиндөө хадгалж байжээ

2017 оны 4 дүгээр сарын 1-ний оройн 20 цагийн үед ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-ийн агуулахад шонхор болон шар шувуу агнагдсан байдалтай байна гэсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.

 Шалгалтаар урьдчилсан байдлаар 1 ширхэг шонхор шувуу, 3 ширхэг шар шувуу агнагдсан байдалтай байсан бөгөөд энэ талаар Соёлын төвийн дарга н.Анхбаяраас тодруулахад “өмнөх даргын хувийн хөргөгч юм. Ирж авахгүй болохоор нь агуулахаа чөлөөлөх санаатай тогноос нь салгах явцад дотор нь уутанд боолттой эд зүйлс байхаар нь нэгийг нь задлаж үзэхэд шувууны мах байсан тул цагдаа дуудсан” гэж мэдэгдсэн байна. Одоогоор Дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс битүүмжилэн эзэн холбогдогчийг нь тогтоохоор ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих