ТАНИЛЦ: Эрдэнэт Үйлдвэрийн захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн БАРИМТ

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж зарим шийдвэр гаргасан талаар манай сэтгүүлч газар дээрээс нь мэдээлсэн юм.
Шинээр томилогдсон буюу төрийн төлөөллөөс 100 хувь бүрдсэн гэх Төлөөлөн Удирдах Зөвлөл өөрсдийн цалин хэмжээг нууцалж байсан юм.
Харин тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн нарын цалинг сарын 25 сая төгрөг гэж зарим эх сурвалж мэдээлж байсан нь батлагдлаа.
Бидэнд олдсон баримтуудад “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн сарын 10 мянган доллар буюу 24.5 сая төгрөгийн цалин авна. Өөрөөр хэлбэл ЭҮ-ийн захирлын жилийн цалин 294  сая төгрөг болж байна.
Харин ТУЗ-ийн гишүүдийн цалинг харвал Эрдэнэт Үйлдвэрийн ТУЗ-ийн дарга жилийн 38,400 ам.доллар буюу 94 сая төгрөгийн цалин авах нь.
Мөн ТУЗ-ийн гишүүн тус бүр жилд 71.3 сая төгрөгийн цалин зөвхөн ТУЗ-ийн гишүүнийхээ хувьд авах нь ээ.
Төрийн өмчит компаниудын захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалин, хангамжийг танана гэсэн энэ Засгийн газрын амлалт ийнхүү талаар болж байна.
Б.Ану
Эх сурвалж: ikon.mn                                                                                      

URL:

Нэр: Зочин. Огноо: 27 April 2017

Нөгөө 10,000 ам доллар чинь хаана байнаа. 3200 ам доллар гэсэн юм биш үү. ТУЗ-ийн дарга гишүүд ч гэсэн хамаагүй бага үнийн дүнтэй юм байх юм. Харин ТӨХ л 10,000 гээд байгаа юм шиг харагдаад байна даа

Сэтгэгдэл бичих