С.Жавхлан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах саналаа өргөн бариагүй нь тодорхой болов

527-1491360138527-1490331064downloadУИХ-ын гишүүн С.Жавхлан 2017 оны 1 сарын 11-нд Төрийн ордонд  Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга Г.Уянгатай хамтран мэдээлэл хийж,Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар хамтрахаар боллоо хэмээж байв. Энэ үеэрээ тэрээр :“Би хувьдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах энэ үндэслэлүүдийг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Их хуралд хандана.Өнөөдөр утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэхдээ үүнээс хортой, аюултай утаа бол Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч өөрөө утаа юм. Эхлээд энэ хар утаанаас салж байж л монголчууд бид жинхэнэ утаанаас сална. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг огцроосой гэж хүсч байна. Найман жилийн турш удирдахдаа нэг сар байтугай нэг өдрийн цалингаараа утаанд хордсон хүмүүст аяга сүү ч болтугай авч өгөх сэтгэл гаргаагүй. Ерөнхийлөгчийг огцруулъя гэж уриалъя” гэж байсан юм. Харамсалтай нь тэрээр амлалтнаасаа буцаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах саналыг УИХ-д өргөн бариагүй нь тодорхой болов.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуултын жагсаалтанд :
онгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
-“Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан
-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл
-Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл
-“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл
-Казиногийн тухай хуулийн төсөл
-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл
-Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
-Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
-Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл
-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
-Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
-Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл багтжээ.
Ийнхүү амлалтаасаа буцсан УИХ-ын гишүүн С.Жавхлан ууланд очиж, бөө мөргөлийн зан үйл хийнэ гэдгээ өчигдөр онлайнаар зарласан. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдрийн ирцийн мэдээнд түүнийг орон нутагт томилолттой байгаа гэж тэмдэглэжээ. Ер нь УИХ-ын гишүүн С.Жавхлан яг юу хийгээд хаана явна вэ?
Л.Болд
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих