ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН НУУЦЛАГ АРВАН ТЕХНОЛОГИ

Египет бол манай гарагийн эртний өндөр хөгжилт соёл иргэншлүүдийн нэг бөгөөд домогт Атлантидаас дутахгүй их нууцыг агуулсаар байгаа билээ. Зөвхөн эртний фараонуудын бунхан гэхэд л маш олон янзын тайлбар, дүгнэлт, маргааны талбар болсоор байгаа юм. Албан ёсны шинжлэх ухааны үзэж байгаагаар бол МЭӨ III мянганы босгон дээр Египет оронд тайлбарлаж хэлэхийн аргагүй гэнэтийн технологийн хөгжил явагджээ. Египетчүүд яг л шидэт саваагаар даллах мэт ахар богино хугацаанд пирамид босгож, боржин, диорит, обсидиан, кварц зэрэг хатуу чулуулгийг үзэгдэж дуулдаагүй аргаар боловсруулж эхэлсэн байна. …Төмөр, төрөл бүрийн суурь машин, бусад техникийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бий болохоос өмнө шүү дээ! Тэгсэн мөртлөө эртний египетчүүдийн энэ гайхалтай ур чадвар манай үеийг хүрсэнгүй гэнэтхэн, ор сураггүй алга болсон нь бүр хачирхалтай…

1. Эдгээр боржин чулуун бунханы хийц орчин үеийн машин, технологид ч ахдахаар ажээ.

Боржин чулууг засахад маш нарийн багаж, тусгай техник хэрэгтэй байдаг.

Гэтэл эртний Египетийн мастерууд хамгийн хатуу чулуулаг болох диорит зэргийг яагаад ч дийлэхээргүй чулуун болон зэсэн багаж л хэрэглэдэг байсан шүү дээ.

2. Нил мөрний баруун эрэг дээр орших Мемноны аварга том чулуун хөшөөнүүдийг маш бөх  кварцитаар хийсэн байдаг. Хөшөө тус бүр 750 тонн жинтэй, 18 метрийн өндөртэй. Түүнээс гадна хөшөөнүүдийн доор 500 тоннын кварцитан суурь бий!

3. Гэхдээ энэ бүхэн нь II Рамсесийн дурсгалын сүмийн хашаанд хэвтэж байгаа аварга баримлын хэлтэрхийтэй зүйрлүүлэхэд юу ч биш. Ягаан өнгийн цул боржин чулуугаар хийсэн энэ баримал 19 метрийн өндөртэй, 1000 тонн жинтэй байжээ! Энэ аврага хэмжээ болон гайхалтай ур хийц нь Эртний Египетийн технологийн боломжоос дэндүү хэтэрсэн санагдана.

Харин дурсгалын сүм нь тухайн үеийнхээ технологийн түвшинд тохирсон: зөөлөн шохойн чулуугаар хийгдсэн хөшөө баримлууд болон сүмийн барилга нь гойд анхаарал татах юмгүй ажээ.

4. Цул хар диорит чулуугаар хийсэн баримал, Египетийн музей.

5. Энэ баримлын нүдийг уулын болроор хийсэн байх юм. Токарийн болон өнгөлөгч суурь машин ашиглалгүй хийсэн гэхэд санаанд багтамгүй!

Гэрэлтүүлгийн өнцгөөс хамааран яг л амьд нүд шиг өнгөө өөрчлөх бөгөөд торлог бүрхэвч, хялгасан судас хүртэл хийсэн байна.

МЭӨ 2500 оны үед Египетэд линзийг дээд зэргийн ур чадвартайгаар хийж байв. Хожим нь тодорхойгүй шалтгаанаар энэ технологи ашиглагдахаа больж улмаар мартагджээ.

6. Боржин чулуун блокнуудын ихэнхийг одоогийн Ассуан хотын ойролцоох карьерт бэлдэж байжээ. Нягт цул асга хаднаас яаж блок гарган авч байсан юм бол?

Ирээдүйн блокийг тойруулан тэв тэгш ханатай ховил ухдаг байж.

Түүнээс гадна бэлдэцийн дээд тал болон блокны хажуугийн хөндийг ч үл мэдэгдэх багажаар тэгшилдэг тул блокны хэлбэр хэмжээг яг давтсан нүх үлдэнэ.

Багажнаас үлдсэн мөрийг сайн ажиглаарай!

Түүнчлэн хадан цохионы дунд тэв тэгшхэн мөртлөө гүнзгий  ховил нүх олноор гарсан байдаг.

Ховилын 4 буланг нямбай гэгч ухаж дугуйлан зассан байна.

Бэлэн болсон блок. Харин түүнийг нүхнээс гарган авах технологийг төсөөлөхөд хэцүү юм.

Зүслэг хийсэн нүх. Усеркафын пирамид.

Ойртуулж харуулсан нь. Яаж ингэж чадсан нь ойлгомжгүй!

Сахурын сүм. Жигдхэн хэрчлээс бүхий нүх.

Яг л суурь машинаар ухсан мэт…

Үүнийг яаж хийснийг нотлох нэг ч зүйл олдоогүй.

7. Жедкарын пирамидийн базальтан шал.

Тэгш базальтан шалыг хийсэн техник ч, технологи ч тодорхойгүй байна. Баруун дээд хөвөөг хараарай. Тэгшлэгч багаж нь ямар нэгэн байдлаар гүйцэд тулж очиж чадахгүй байсан мэт…

Базальт бол боржингоос ч хүнд, илүү бөх чулуу юм.

8. Менкаурын пирамид. Үл мэдэгдэх багажаар тэгшилсэн хана.

Ханын өөр нэг хэсэг. Тэгшлэх процессийг дуусгаагүй орхисон мэт сэтгэгдэл төрнө…

9. Хатшепсутийн сүмийн гадна тал. Маш сайн боловсруулсан деталиуд харагдана. Эргэлдэгч зэсэн дискээр ховил гаргасан байж болох юм.

10. Птахшепсесийн мастаб дахь өргөст блок. Өргөсүүдийг нилээд сайн зүлгэж, өнгөлсөн байдлаас харахад барилгын чухал элемент байсан нь гарцаагүй.


URL:

Сэтгэгдэл бичих