Перуд болсон гамшгийн улмаас хохирогчдын тоо 100-гаас давжээ

4ed86bfb10f1d6ddcc82c30824ce7f23Перу улсын нутаг дэвсгэр дээр өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш болсон усны үер, хөрсний нуралтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 106-д хүрчээ. Энэ тухай мягмар гарагт тус улслын Онцгой байдлын Үндэсний шуурхай ажиллагааны төвөөс /СОЕN/ мэдээлсэн байна.

Өмнө нь 94 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол СОЕN-ий нарийвчилсан мэдээллээр, хүчтэй аадар борооны улмаас үүссэн усны үер, хөрсний нуралтанд 16 мянга гаруй орон сууц бүрэн нуран сүйдэж, 210 мянга гаруй байшин эвдэрсэн бол 2,5 мянган км автозам, 281 гүүрийг сэргээн засварлах шаардлагатай болжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, сүүлийн 10 жилд Эквадор, Перуд болж буй маш хүчтэй аадар бороо нь уур амьсгалын Эль-Ниньо үзэгдлээс үүдэлтэй юм. Энэхүү үзэгдэл нь Номхон далайн экваторын хэсэгт усны дээд давхаргын температурыг нэмэгдүүлдэг дулааны урсгал юм. Энэ нь салхины чиглэлд нөлөө үзүүлдэгээс гадна Өмнөд Америкт аадар бороо ихээр оруулж, улмаар үер, хөрсний нуралт үүсэхэд хүргэдэг байна.

Энэ байгалийн үзэгдлийн улмаас бусад улс орнуудаас илүү голцуу Перу, Эквадор хохирол амсдаг ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих