Т.ГАНДИ ЭЛЧИНГЭЭР ЯВЖ, Д.ОЮУНХОРОЛ, Д.АРВИН НАР НХХ-ИЙН САЙДЫН СУУДАЛД ӨРСӨЛДӨЖ ЭХЭЛЖЭЭ
Нууц мэдээллээ Н.Энхбаярт алдахаас эхлээд багагүй түгшүүртэй байгаа МАН-ынхан бас нэгэн “сонирхолтой” томилгоо хийхээр төлөвлөсөн тухай ийм шивнээ яриа саарал ордноор тархжээ. Тэд НХХ-ийн сайд Т.Гандиг гадагшаа илгээж, түүний оронд намынхаа хоёр эмэгтэй гишүүн болох Д.Оюунхорол, Д.Арвин нарыг зүтгүүлж байгаа сураг чих дэлсээд авав. Яг энэ цаг үед хоёр Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад шинээр суух элчингийн асуудал яригдаж байгаа ба улс төрд олон жил болсон, цаашид карьергүй нөхөд тийш зүглэдэг нь нууц биш болсон. Ерөнхийдөө улс төрийн тэтгэвэрт гарах цаг нь болчихсон нэгнийхээ олон жилийн зүтгэлийг үнэлж, арай ч гудамжинд гаргачихалгүй, аль нэг улсад элчингээр илгээх нь тэдний үүрэг гэсэн үг. Харин НХХ-ийн сайдын суудалд очихоор яригдаад байгаа Д.Оюунхорол, Д.Арвин нарын хувьд бол аль аль нь тойроггүй болчихоод байгаа нь ч үүнтэй холбоотой бай мэдэх. Тэгэхээр энэ хоёрын нэгийг сайдын суудалд дэвшүүлэх маягаар зайлуулж, дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгөөд баяртай гэх бололтой. Д.Арвин Хэнтийгээс туугдан, Баянзүрхэд нэг мандат авах тохироо хийчихсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Мэдээж намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад тахимаа өгөх нь тодорхой. У.Хүрэлсүхэд Хэнтийгээс өөр нэр дэвших газар үгүй гэж болно. Д.Оюунхоролын хувьд ч шинэхэн гишүүн О.Содбилэгт тахимаа өгөхөөр яригдаж байгаа сурагтай. О.Содбилэг гэгч залуу сонгуулийн систем гэх учир олдохгүй зүйлийг хэвлэлүүдэд төлбөртэй нийтлүүлж өөрийгөө байгаа гэдгээ мэдрүүлэхийг инээдэмтэйгээр оролдож байгаа нь нэр дэвших гэсэн санаа байх. Тэгэхээр энэ хоёр бүсгүйн аль нэг нь НХХ-ийн сайдын суудалд хэдэн сар сууж, өнөөх л цөөн хоног сайдын суудалд заларсан сайд аснуудын нэг болохыг хэн байг гэхэв. Дараагийн Засгийн газарт мэдээж, ахин сайдын суудалд сууна гэдэг бол өөрөө их магадлал муу зүйл. Тэгэхээр МАН-ын хоёр эмэгтэй гишүүний нэг нь ирэх сонгуулийн мөнгө босгох сайдын суудалд залрах нь. Өөрөөр хэлбэл сонгуулийн мөнгө босгох хугацаанд л сайдын суудал эзэгнэнэ гэсэн үг.
URL: